| | USD/MNT 0₮

ХӨСҮТ:Омикроны халдвар хүндэрвэл ухаан балартана

Халдварт өвчин судлалын үндэсний төвийн Чанарын албаны дарга анагаах ухааны магистр тэргүүлэх зэргийн халдварын эмч Б.Батсүх, чанарын албаны менежер ахлах зэргийн халдварын эмч Б.Энхжаргал нар омикрон хувилбарын үед илрэх шинж тэмдгийн талаар мэдээлэл өгчээ. 

Омикрон хувилбар нь бусад хувилбараас ялгаатай тал нь халдварлах чадвар өндөр бөгөөд тархаах чадварын эрсдэл өндөр. Нууц хугацааны хувьд 3-5 хоног. Covid-19-ийн үед илэрч байгаа нийтлэг шинж тэмдэг нь адил. Ухаан балартах, цээжээр өвдөх зэрэг шинж тэмдэг илэрвэл хүндэрч байна гэсэн үг. Вирусийн гаралтай хатгалгаа биш учраас аль болох антибиотик хэрэглэхгүй байхыг зөвлөж байна. 

ХӨСҮТ:Омикроны халдвар хүндэрвэл ухаан балартана
Нийгэм

Сэтгэгдэл (0)

Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд Asu.mn хариуцлага хүлээхгүй.