| | USD/MNT 0₮

Бөхийн бэлтгэл хийж байгаад нас барсан залуу ковидоор хоёр удаа өвчилж байжээ

Увс аймгийн Улаангом сумын иргэн 33 настай Т үндэсний бөхийн бэлтгэл хийж дуусаад ухаан алдаж унаад эмнэлэгт хүргэгдсэн ч сэхэл авахгүй байсаар нас барсан харамсалтай хэрэг гарчээ. 

Тэрээр өнгөрсөн даваа гарагийн үдэш 20.00 цаг өнгөртөл гурван цагийн хугацаатай бэлтгэл хийжээ.  Түүнийгээ дуусгаад удалгүй ухаан алдсан бөгөөд аймгийн Нэгдсэн эмнэлгийн Хүлээн авах тасагт хамт байсан хүмүүс нь хүргэгдэж 30 минут зүрхний массаж хийлгэж аппарат залгуулсан ч амийг нь аварч чадаагүй байна.

Зарим эх сурвалжуудын хэлж буйгаар талийгаач Т нь ковидоор хоёр удаа өвдөж эмчлүүлсэн бөгөөд нас барахаасаа өмнө зүрхний эмчид үзүүлнэ гэж ярьж байжээ. Харин орон нутгийн эх сурвалжуудын хэлж буйгаар талийгаачийг ямар нэгэн хууч өвчингүй, ил харагдах шарх, гэмтэл байгаагүй гэжээ. 

Үүнээс өмнө тус аймагт аймгийн арслан цолтой Х гэх залуу зүрхний өвчний улмаас аймгийн Спорт хорооны байранд нас барсан билээ. 

Бөхийн бэлтгэл хийж байгаад нас барсан залуу ковидоор хоёр удаа өвчилж байжээ.
Нийгэм

Сэтгэгдэл (2)

Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд Asu.mn хариуцлага хүлээхгүй.