| | USD/MNT 0₮

Монгол 13 настай охиныг зодсон Солонгос охидуудад хорих ял оноожээ

БНСУ-д дунд сургуульд сурдаг 13 настай монгол охиныг дээд ангийн дөрвөн эмэгтэй сурагч нийлж зургаан цагийн турш зодож, хүчээр архи уулган, өрөөнд хорьсон ноцтой хэрэг өнгөрсөн онд олон нийтэд ил болсон билээ. Тэгвэл эдгээр дөрвөн охиныг шүүх хурал өчигдөр болж хорих ял оноожээ.

Тодруулбал, өмнө нь 2021 оны 11 дүгээр сарын 27-ны өдөр Улсан хотын прокурорын зүгээс яллагдагч хоёр охиныг насанд хүрээгүй гэдэг шалтгаанаар ялаас чөлөөлж, үлдсэн хоёр охиныг эцэг эхийн хяналтад байлгах ял шийтгэлийг төлөвлөөд байсан юм. БНСУ дахь Гадаад иргэдийн эрхийг хамгаалах ТББ  хохирогч охины эцэг, эхийн хамт Өмнөд Солонгосын хэвлэл мэдээлэлд гомдол гаргасны үр дүнд энэ хэргийн талаарх мэдээлэл тус улс даяар цацагдаж эхэлсэн билээ.

Ингээд БНСУ-ын Ерөнхийлөгч Мүн Жэ Ин, Цагдаагийн Ерөнхий Газар, Хүний эрхийн өмгөөлөгчийн эрчимжүүлсэн ажиллагааны дор халдагч дөрвөн охинд тус бүр хүүхдийн хорих ангид ял эдлүүлэх шийдвэрийг тогтоосон байна.

Солонгос улсын үндэсний ТВ ( SBS, MBS, JTBC)-дийн шудрага үнэний талд зогсож өгсөний хүчинд уг хэрэг Солонгос улс даяар цацагдаж, БНСУ-н ерөнхийлөгч, ЦЕГ, Хүний эрхийн өмгөөлөгчийн эрчимжүүлсэн ажиллагааны дор дөрвөн Солонгос охинд тус бүр хүүхдийн хорих ангид ял эдлүүлэх шийдвэрийг тогтоолоо.

Шудрага үнэний төлөө хандив өргөж БНСУ-н ерөнхийлөгчийн самбарт саналаа өгч, эрүүл зөв аргаар бидэнтэй хамт тэмцсэн Монголчууд даа баярлалаа" хэмээжээ.

Солонгос улсын үндэсний ТВ ( SBS, MBS, JTBC)-дийн шудрага үнэний талд зогсож өгсөний хүчинд уг хэрэг Солонгос улс даяар цацагдаж, БНСУ-н ерөнхийлөгч, ЦЕГ, Хүний эрхийн өмгөөлөгчийн эрчимжүүлсэн ажиллагааны дор дөрвөн Солонгос охинд тус бүр хүүхдийн хорих ангид ял эдлүүлэх шийдвэрийг тогтоолоо.
Нийгэм

Сэтгэгдэл (0)

Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд Asu.mn хариуцлага хүлээхгүй.