| | USD/MNT 0₮

Бүх аймагт малын гоц халдварт шүлхий өвчин тарсан асуудалд Б.Ганзориг даргыг буруутгаж, ажлаас нь чөлөөлжээ

Эм, эмнэлгийн хэрэгслийн хяналт зохицуулалтын газрын дарга, Мал эмнэлгийн ерөнхий газрын дарга нарыг чөлөөлөх, ОБЕГ-ын удирдлагуудын цалингийн 20 хувиар бууруулах сахилгын хариуцлага тооцох шийдвэрийг УОК-ын хуралдаанаас гаргасан билээ. 

Тодруулбал, Эм, эмнэлгийн хэрэгслийн хяналт зохицуулалтын газрын дарга Б.Цэцэгсайхан, Мал эмнэлгийн ерөнхий газрын дарга Б.Ганзориг нарыг үүрэгт ажлаас нь чөлөөлсөн байгаа. Гэхдээ ямар учир шалтгаанаас болж үүрэгт ажлаас нь чөлөөлөх шийдвэр гаргаснаа танилцуулаагүй байгаа юм. 

УОК-оос төрийн нэгжүүдийн зарим удирдах ажилтанд яагаад хариуцлага тооцох болсноо тайлбарлахгүй байгаа бөгөөд албан мэдээ, шийдвэр удахгүй гарахаар танилцуулна гэснээс чимээгүй болжээ. 

Зарим эх сурвалжийн хэлж байгаагаар малын гоц халдварт өвчний үед авч хэрэгжүүлсэн арга хэмжээ үр дүнгүй, зохицуулалтгүй ажилласан учир ийнхүү ажлаас нь чөлөөлсөн гэх яриа байна. 

Бүх аймагт малын гоц халдварт шүлхий өвчин тарсан асуудалд Б.Ганзориг даргыг буруутгаж, ажлаас нь чөлөөлжээ.
Нийгэм

Сэтгэгдэл (3)

Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд Asu.mn хариуцлага хүлээхгүй.