| | USD/MNT 0₮

Үндсэн хуулийн 30 жилийн ойн барилдаанд О.Хангай түрүүлж, М.Бадарч үзүүрлэлээ

Ардчилсан шинэ Үндсэн хуулийн 30 жилийн ойд зориулсан улс, аймгийн алдар цолтой 256 бөхийн өнөөдөр Бөхийн өргөөнд болж, Ховд аймгийн Буянт сумын харьяат Улсын харцага О.Хангай найм даван түрүүллээ. Харин Архангай аймгийн Цэнхэр сумын харьяат Монгол Улсын гарьд М.Бадарч долоо даван үзүүрлэлээ. 

Шөвгийн дөрөвт Ховд аймгийн зэрэг сумын харьяат Монгол Улсын харцага Б.Бат-Өлзий, Өвөрхангай аймгийн Зүүнбаян-Улаан сумын харьяат Монгол Улсын начин Б.Цэдэнсодном нар шалгарлаа.

 

Үндсэн хуулийн 30 жилийн ойн барилдаанд О.Хангай түрүүлж, М.Бадарч үзүүрлэлээ.
Нийгэм

Сэтгэгдэл (0)

Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд Asu.mn хариуцлага хүлээхгүй.