| | USD/MNT 0₮

АТГ-ын дарга З.Дашдаваагийн санаачилгаар УИХ-ын гишүүдийн тангарагын үгэнд өөрчлөлт оруулжээ

Үндсэн хуульд 2019 онд нэмэлт өөрчлөлт орж, УИХ болон Засгийн газрын гишүүн тус албан тушаалд томилогдохдоо чуулганы танхимаас нийт иргэдэд хандаж, “тангараг” өргөдөг болсон.

Тодруулбал,тус тангарагт, “Монгол Улсын Их Хурлын гишүүн би ард түмнийхээ элчийн хувьд нийт иргэн, улсын ашиг сонирхлыг эрхэмлэн, төрт ёс, түүх, соёлынхоо уламжлалыг хүндэтгэж, Монгол Улсын Үндсэн хуулийг дээдлэн сахиж, авлига, ашиг сонирхлын зөрчлөөс ангид байж, гишүүний үүргээ чин шударгаар биелүүлэхээ тангараглая. Миний бие энэ тангаргаасаа няцвал хуулийн хариуцлага хүлээнэ” гэдэг.

Тэгвэл АТГ-ын саналын дагуу “УИХ-ын гишүүний тангарагийн үгэнд өөрчлөлт” орсон байна. Тодруулбал, "Авлигатай тэмцэх газраас авлигатай тэмцэх бодлого, үйл ажиллагааг боловсронгуй болгох чиглэлээр УИХ-ын даргад хүргүүлсэн багц саналын нэг нь “УИХ-ын гишүүдийн ёс суртахуун, шударга, хариуцлагатай байдлыг дээшлүүлэх" санал байв.

Парламентын хариуцлагыг нэмэгдүүлэх чиглэлээр Авлигатай тэмцэх газрын дарга З.Дашдаваагийн санаачлан боловсруулснаар УИХ-д өргөн барьсан саналын дагуу УИХ-ын гишүүдийн тангарагын үг болон тангараг өргөх дэгт зарим өөрчлөлт орсон" гэжээ.

 

Парламентын хариуцлагыг нэмэгдүүлэх чиглэлээр Авлигатай тэмцэх газрын дарга З.Дашдаваагийн санаачлан боловсруулснаар УИХ-д өргөн барьсан саналын дагуу УИХ-ын гишүүдийн тангарагын үг болон тангараг өргөх дэгт зарим өөрчлөлт орсон.
Улс төр

Сэтгэгдэл (0)

Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд Asu.mn хариуцлага хүлээхгүй.