| | USD/MNT 0₮

Б.Хандсүрэн: Миний хүүг “ШҮҮХИЙН ТОГТООЛГҮЙ” баривчилж, нэг хоног эрүүдэн шүүсэн

Иргэн Б.Хандсүрэн өнөөдөр олон нийтэд хандан өмгөөлөгчийн хамтаар мэдээлэл хийлээ. Тэрээр, Миний хүүг зохиомол хэрэгт унагахад Монголын шүүх, цагдаа, прокурор нар нөлөөлсөн гэсэн ноцтой мэдээлэл өгсөн билээ.

-ШҮГЭЛ ҮЛЭЭЖ ЯВСАН ХҮНИЙ ҮР ХҮҮХЭД  ШОРОНД ОРДОГ ЮМ БАЙНА-

Б.Хандсүрэн: "2018 онд МАНАН дэглэмийг нураана гэж ярьж эхэлсэн. Шударга үнэний дуу хоолой болж тэмцэж явсаны үр дүнд иргэн Хандсүрэн миний бие өнөөдөр зохион байгуулалттайгаар гүтгэлэгт хохирч байна. Мөн шүүгч нарын алдаа завхралын уршгаар алдаад явж байна.

Нэгдүгээрт, Би өөрөө нэг хүүтэй хүн. Миний хүүгийн хэргийг өнөөдөр ярьж, юуны тулд тэмцэж явсан тухайгаа ярихаас өөр аргагүй байдалд хүрлээ.

Өнгөрсөн хугацаанд шударга шүүгч, прокурор, цагдаа нарт итгэж явсан үе байлаа. Миний тэмцэж явсан гол зүйл бол бүлэглэлийг нураах, Монголын ард түмний баялагыг хадгалах зэргээр олон асуудалд шүгэл үлээж явсан. Үүний дагуу 4 сарын 9-ний өдөр миний хүүг хууль бусаар баривчилж, нэг хоног эрүүдэн шүүсэн. Тэр хорих асуудал нь тогтоол байхгүй ийм асуудал үүссэн. Иргэн Халиунаа, Сандагдорж нарын эрх нь зөрчигдсөн талаар хэвлэлийн хурал зарлаж түчээлж байсан. Үүний дагуу зохион байгуулалттайгаар хилс хэрэг тохож байна. Шүгэл үлээгч хүний үр хүүхэд өнөөдөр ямар асуудалд холбогдож болдог вэ гэдгийг өөрийн биеэр амсаж яваа учраас хэлэхээс аргагүй юм байна"гэв.

Иргэн Б.Хандсүрэн өнөөдөр олон нийтэд хандан өмгөөлөгчийн хамтаар мэдээлэл хийлээ. Тэрээр, Миний хүүг зохиомол хэрэгт унагахад Монголын шүүх, цагдаа, прокурор нар нөлөөлсөн гэсэн ноцтой мэдээлэл өгсөн билээ.
Ярилцлага

Сэтгэгдэл (3)

Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд Asu.mn хариуцлага хүлээхгүй.