| | USD/MNT 0₮

Увс аймаг ирэх сарын 10-ны өдрийг хүртэл хязгаарлалт тогтоолоо

Коронавирусийн омикрон хувилбар эрчимтэй тархаж байгаа тул удахгүй болох цагаан сарын баярыг цомхон хүрээнд тэмдэглэхийг Засгийн газраас уриалж мэдээлэл хийсэн билээ.

Энэ хүрээнд Увс аймгийн Онцгой комисс хуралдаж, ирэх хоёрдугаар сарын 10 хүртэл олон нийтийн арга хэмжээ, жагсаал, цуглаан зохион байгуулахыг хориглох шийдвэр гаргажээ. Тухайлбал, хүнсний зах, барилгын материалын дэлгүүрийг 10:00 цагаас 18:00 цаг хүртэл, худалдааны төв, хүнсний дэлгүүрийг 08:00 цагаас 22:00 цаг хүртэл ажиллуулах шийдвэр гаргасан байна. Мөн сар шинийн баярыг гэр бүлийн хүрээнд тэмдэглэж, бүх шатны төрийн болон хувийн хэвшлийн байгууллага, нутгийн зөвлөлийн золголт зохион байгуулахгүй байхыг үүрэг болгожээ.

 

Нийгэм

Сэтгэгдэл (0)

Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд Asu.mn хариуцлага хүлээхгүй.