| | USD/MNT 0₮

Х.Нямбаатар:Эдийн засгийн сэргэлтийг эрчимжүүлэх зорилготой төрийн хяналт шалгалтыг гурван жилээр зогсооно

Засгийн газрын хуралдаанаас гаргасан шийдвэрийн талаар мэдээлэл хийлээ. Төрийн хяналт шалгалтыг түр хугацаанд зогсоож байгаа талаар ХЗДХ-ийн сайд Х.Нямбаатар мэдээлэл хийлээ.

Тэрбээр "Төрийн хяналтын шалгалтын үйл ажиллагааг түр зогсоох хуулийн төслийг УИХ-д өргөн мэдүүлэхээр боллоо. Энэ хуулийн үйлчлэл энэ оны хоёрдугаар сарын 01-нээс 2024 оны 12 дугаар 31-ныг хүртэл буюу эдийн засгийн сэргэлтийг эрчимжүүлэх зорилготой гурван жилийн хугацаатай үйлчлэхээр болсон. Төлөвлөгөөт хяналт шалгалтад юуг хамааруулах вэ гэхээр Төрийн хяналт шалгалтын тухай хуульд тухайн төрөл чиглэлийн төлөвлөгөөт хяналт шалгалтыг жил бүр зохион байгуулахаар төлөвлөсөн байдаг. Энэ нь Аж ахуйн эрхлэгч, бизнес эрхлэгчийн үйл ажиллагаанд ихээхэн чирэгдэл учруулдаг гэж бизнес эрхлэгчид удаа дараа нийгмийн сүлжээнд илэрхийлж байсныг та бүхэн санаж байгаа.

Зогсоож байгаа хяналт шалгалтуудад ямар шалгалт хамаарахгүй бэ гэвэл Монголбанкны санхүүгийн, гаалийн хяналт, эрүүл мэнд хүүхэд хамгааллын чиглэлийн шалгалт зогсохгүй. Үүнээс бусад аж ахуйн нэгж болон бизнес эрхлэгчтэй холбоотой бүхий л хяналт шалгалтыг гурван жилийн хугацаатай зогсоож байна. Гэхдээ иргэдийн гомдол өргөдлийн дагуу хяналт шалгалт явагдана. Энэ нь хүний амь нас, эрүүл мэнд, хоол хүнстэй холбоотой гэх мэт. 

Шинэ сэргэлтийн бодлогын хүрээнд төрийн бүтээмжийг нэмэгдүүлэх, төрийн бизнес эрхлэгчдэд учруулж байгаа саад тотгорыг багасгаж арилгаж өгье. Бизнес эрхлэгчдэд учирч болох эрсдлийг багасгах, бизнес эрхлэгчид рүү төрийн хяналт хэт их ордгийг зогсоож байна гэсэн агуулгатай" гэв. 

 

Шинэ сэргэлтийн бодлогын хүрээнд төрийн бүтээмжийг нэмэгдүүлэх, төрийн бизнес эрхлэгчдэд учруулж байгаа саад тотгорыг багасгаж арилгаж өгье. Бизнес эрхлэгчдэд учирч болох эрсдлийг багасгах, бизнес эрхлэгчид рүү төрийн хяналт хэт их ордгийг зогсоож байна гэсэн агуулгатай" гэв.
Улс төр

Сэтгэгдэл (2)

Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд Asu.mn хариуцлага хүлээхгүй.