| | USD/MNT 0₮

Төрийн албанд тэнцэхгүй Б.Болор-Эрдэнийг шинэ яамны дэд сайдаар томилно

Өнгөрсөн долоо хоногийн пүрэв гаригийн Засгийн газрын ээлжит бус хуралдаанаар шинэ яамд буюу Цахим хөгжил, харилцаа холбооны яам, Эдийн засгийн хөгжлийн яамны бүтэц, орон тоог баталснаас гадна сайд болон төрийн нарийн бичгийн даргыг томилсон байгаа билээ.   

Ингэхдээ БШУ-ны сайд Л.Энх-Амгалан, Сангийн сайд Б.Жавхлан хоёрыг сайдаар түр томилж, Х.Батжаргал, Б.Болор-Эрдэнэ хоёрыг төрийн нарийн бичгийн даргаар түр томилсон юм. Учир нь дээрх хоёр сайд салбарынхаа сайдын хажуугаар түр хариуцаж ажиллах юм. Харин ҮХЦ дээр давхар дээлний асуудал шийдэгдвэл тус яамдын сайд нарыг албан ёсоор томилох ажээ. 

Харин давхар дээлний асуудал жигдэрсний дараа Цахим хөгжил, харилцаа холбооны яамны төрийн нарийн бичгийн даргын үүргийг түр орлон гүйцэтгэгч Б.Болор-Эрдэнийн албан тушаалыг өөрчилж тус яамны дэд сайдаар томилно гэсэн мэдээлэл улстөрийнхөн дунд яригджээ.  

Дашрамд дурдахад, газраа татан буулгуулж, яамны Төрийн нарийн бичгийн дарга болсон Б.Болор-Эрдэнэтэй холбоотой таатай таагүй мэдээлэл их гарч байгаа. Тодруулбал, Төрийн албаны зөвлөлөөс Ковидын хуулийн хэрэгжилтийн үед албаны шалгалт өгөлгүй өндөр албан тушаалд очсон хүмүүсийг чөлөөлнө гэж мэдэгдсэн. Тэгвэл тэдгээр халагдах хүмүүсийн жагсаалтад Б.Болор-Эрдэнийн нэр бий. Мөн тэрбээр төрийн албанд хоёр жил ажилласан бөгөөд 16 жилийн туршлага шаардсан албан тушаалд ийнхүү очлоо, араасаа дэмжлүүлэх нам болон төрийн томчуудтай юм байна гэсэн шүүмжлэлд нэлээд өртөж, хэл амны "бай" болоод байгаа билээ. 

Төрийн албаны зөвлөлөөс Ковидын хуулийн хэрэгжилтийн үед албаны шалгалт өгөлгүй өндөр албан тушаалд очсон хүмүүсийг чөлөөлнө гэж мэдэгдсэн. Тэгвэл тэдгээр халагдах хүмүүсийн жагсаалтад Б.Болор-Эрдэнийн нэр бий. Мөн тэрбээр төрийн албанд хоёр жил ажилласан бөгөөд 16 жилийн туршлага шаардсан албан тушаалд ийнхүү очлоо, араасаа дэмжлүүлэх нам болон төрийн томчуудтай юм байна гэсэн шүүмжлэлд нэлээд өртөж, хэл амны "бай" болоод байгаа билээ.
Улс төр

Сэтгэгдэл (5)

Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд Asu.mn хариуцлага хүлээхгүй.