| | USD/MNT 0₮

ЗГ: Экологийн асуудал хариуцсан цагдаагийн албыг байгуулна

Засгийн газрын өнөөдрийн хуралдаанаар ээлжит бус хуралдаанаар Цагдаагийн байгууллагын бүтцэд Экологийн цагдаагийн нэгж байгуулах шийдвэрийг гаргасан байна. Ийнхүү Засгийн газрын шийдвэр гарснаар цагдаагийн байгууллагад нийт 170 орон тоо шинээр нэмж батлагдаж байгаа юм. Тус нэгж нь хүрээлэн буй орчныг хамгаалах, энэ төрлийн гэмт хэрэг, зөрчилтэй тэмцэх, урьдчилан сэргийлэх, байгаль экологид учрах хохирлыг бууруулах чиг үүрэгтэйгээр ажиллах юм.

Харин орон нутагт Архангай, Баянхонгор, Булган, Дархан-Уул, Дорнод, Өвөрхангай, Өмнөговь, Төв, Сэлэнгэ, Хөвсгөл, Хэнтий зэрэг анхаарал татсан 11 аймаг дахь цагдаагийн газарт эрүүгийн мөрдөгч, мөрдөгчийг, мөн байгаль экологийн хувьд эрүү, хэв журмын нөхцөл байдал хүндэрсэн, ойн сан бүхий болон хайгуул, ашиглалтын тусгай зөвшөөрөл эзэмшигч аж ахуйн нэгж, нөхөрлөл ихтэй дээрх аймгуудын нийт 74 суманд 78 байцаагчийг ажиллуулахаар болсон байна.

Засгийн газраас Экологийн цагдаагийн нэгж байгуулах шийдвэр гаргажээ
Улс төр

Сэтгэгдэл (0)

Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд Asu.mn хариуцлага хүлээхгүй.