| | USD/MNT 0₮

Д.Ганбат:АН-ын бүлэгт байхгүй гишүүд мэдээлэл хийгээд байх юм

УИХ-ын гишүүн АН-ын бүлгийн дарга Д.Ганбат болон ЕНБД Ч.Өнөрбаяр хоёр мэдээлэл хийлээ. 

АН-ын бүлгийн дарга Д.Ганбат "Дэлхий нийтийн хувьд хүнд байна. Сүүлийн 10 гаруй хоногт сая гаруй хүн халдвар авсан бол өчигдөр 2,6 сая хүн халдвар авчээ. Манайх ковидтой амжилттай тэмцэж байсан. Гэвч сүүлийн үед манайд халдвар огцом нэмэгдэж байгаа харагдана.

Засгийн газар УИХ ард түмэндээ анхааруулж ажиллах ёстой. Бага насны хүүхдүүд ямар вакцингүй байгаа. Насанд хүрсэн хүмүүст 4 дэхь тунгаа хийж эхэлсэн. Японоос маш сайн вакцин орж ирсэн. 5-11 насны хүүхдүүдэд вакцин тарьж эхэлсэн ч манайд вакцин хийхгүйгээс болж гурван хувилбар тусах нөхцөл байдал бий боллоо. Бага насны хүүхдүүд халдвар авч эхэлж байгаа нь харамсалтай. Өнгөрсөн оны эцсээр бид хүний эрхийн шаардлагын тухай шаардаж, эрхээ нэхсэн. Жагсаал цуглааныхаа хуулийг сайжруулъя гэдэгт 37 гишүүн гарын үсгээ зурсан. Гэвч нөхцөл байдал нь дээрдээгүй. 

Шинээр бол ёсзүйн дүрэм үйлчлээд эхэлсэн. Энэ дүрмээрээ гишүүд хуралдаа суух үүрэгтэй. Өнөөдрийн байдлаар найман гишүүнтэй гэж явж байгаа Пүрэвдорж гишүүн суусан. Хоёр хүн гадаадад, нэг хүн гишүүн эмнэлэгт байгаа. Намын гишүүд буюу АН-ын бүлэгт байхгүй гишүүд мэдээлэл хийсэн байна билээ" гэлээ. 

 

Д.Ганбат:АН-ын бүлэгт байхгүй гишүүд мэдээлэл хийгээд байх юм.
Улс төр

Сэтгэгдэл (5)

Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд Asu.mn хариуцлага хүлээхгүй.