| | USD/MNT 0₮

АН-ынхан Д.Ганбатыгаа явуулж, Бүлгийн даргаар Ж.Батсуурийг зална

Ардчилсан намын талцал улстөржилт үргэлжилсэн хэвээрээ байна. Шинэ он гараад эхний өдрөөс л улстөрийн хэрүүлээ хийж эхэлсэн. Хоёр даргатай, хорин толгойтой энэ намд нэг дарга, нэг үзэл гэж байхгүй. Нэг нэгнээ жийсэн, хөөсөн, нэгнийгээ намын дарга мөн, биш гэсэн хэрүүл эцэс төгсгөлгүй үргэлжилсээр байгаа. Энэ хэлцэл, хэрүүл хаана хүрч, яаж төгсөхийг хэн ч таашгүй.

Өнгөрсөн долоо хоногт Ардчилсан намын бүлгийн гишүүдийн олонх мэдээлэл хийж “Дээд шүүхээс О.Цогтгэрэлийг намын даргаар бүртгээгүй ч гэсэн 10 дүгээр сард болсон Онц их хурлыг хүчин төгөлдөр гэж үзсэн” гэж мэдэгдэв. Тиймээс Ардчилсан намын асуудлыг цаашдаа О.Цогтгэрэл талынхан шийдвэрлээд явна гэсэн юм. 

Мөн энэ үеэрээ влэлийн Бүлгийн дарга Д.Ганбатыг өнгөрсөн арваннэгдүгээр сард үүрэгт ажлаас нь чөлөөлөх шийдвэрийг гаргасан. Д.Ганбат гишүүнийг уг шийдвэрт хүндэтгэлтэй хандахыг хүссэн юм. Гэвч Д.Ганбат даргын хувьд бүлгийн дарга хэвээрээ байгаа хэмээн ганцаараа хувийн тоглолт хийж, О.Цогтгэрэлийг намын дарга биш хэмээн мэдэгдээд байгаа. 

Тэгвэл намын олонхи нь Д.Ганбатыгаа "хөөж" оронд нь бүлгийн даргаар Сүхбаатар аймгаас сонгогдсон Ж.Батсуурийг томилох тохироо хийжээ. Ж.Батсуурь бол экс Ерөнхийлөгч Х.Баттулгын ойрын хүн. Уг нь өнгөрсөн аравдугаар сард анх Д.Ганбатыг огцруулах шийдвэр гаргахдаа оронд нь бүлгийн дэд дарга Н.Ганибалыг томилохоор шийдвэрлэж байсан. Тэгвэл энэ удаад томилгооны шийдвэрээ өөрчилж Ж.Батсуурийг дарга болгох хувилбар яригджээ. 

УИХ-ын гишүүн Ж.Батсуурь нь "Д.Ганбатыг огцруулах шийдвэр нь гарчихсан. Он гарчихлаа. Одоо бүлгийн шийдвэрээ биелүүл гэж байгаа юм. Өөрөө одоог хүртэл ганцаараа хуралдаад яваад байгаа. Ажлын алба бол бүлгийнх. Түүнээс Д.Ганбат гишүүнийх биш шүү дээ. Бүлгийн дарга ажлын албаныхныг томилдог учраас айлгаж ичээгээд байна. АН-ын асуудал жил зургаан сар үргэлжилж байна. Овоо босгоогүй бол шаазгай юунд суух билээ" гэж ярьжээ.

Мөн намынх нь Д.Ганбатыг МАН-тай нийлж, мөнгө эрх ашгийн төлөө намаа талцуулж, хохироож явна. Мөнгөтэй намынхны гар хөл болж үйлчилж байгаа юм. Түүнээс АН дотроо хагаралдаж талцсан асуудал байхгүй. Ажил нь хэвийн үргэлжилж явж байгаа олон нийт ард түмэн мэднэ хэмээн ярьсан удаатай. 

Тэгвэл намын олонхи нь Д.Ганбатыгаа "хөөж" оронд нь бүлгийн даргаар Сүхбаатар аймгаас сонгогдсон Ж.Батсуурийг томилох тохироо хийжээ.
Улс төр

Сэтгэгдэл (14)

Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд Asu.mn хариуцлага хүлээхгүй.