| | USD/MNT 0₮

409-р хорих ангийн удирдлагууд Э.Бат-Үүлийг үзэл санааны хоригдол болгож байна

Нийслэлийн Засаг дарга бөгөөд Монгол Улсын Баатар Э.Бат-Үүл шүүхийн шийдвэрийн дагуу албан тушаалаа урвуулан улсад их хэмжээний хохирол учруулсан хэрэгт буруутгагдан цагдан хоригдож байгаа юм.

Тэрээр хоригдсон даруйдаа 2021 оны арванхоёрдугаар сарын 20-нд хорих ангиас захидал бичсэн.  Тэрбээр захиандаа "АН-ын гишүүдэд  шуналт  олигархиудын эсрэг, ардчилал, эрх чөлөөний төлөө намаа нэгтгэхийг уриалсан" байдаг.  Тэгвэл Э.Бат-Үүлийн хэвлэн нийтлэх эрхийг хаажээ.

Өмгөөлөгч А.Пүрэвдулам: "Хүний баталгаатай эдлэх эрх, эрх чөлөө бол хэвлэн нийтлэх эрх чөлөө. Гэтэл Э.Бат-Үүл баатрын энэ эрхийг 409 дүгээр хорих ангийн удирдлагууд хаажээ. Энэ зөвхөн Э.Бат-Үүл гэдэг хүний асуудал биш. Дамжин өнгөрүүлэх 409 дүгээр хорих ангид шүүхийн эцсийн шийдвэр гараагүй, гэм буруу нь эцэслэн тогтоогдоогүй хүмүүс хоригддог. Түүний нэг нь Э.Бат-Үүл. Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуульд хэвлэн нийтлэх эрхийг хориглож хязгаарласан заалт байхгүй. Эрх зүйт ёсонд хуулиар хориглоогүй бүхэн хүлээн зөвшөөрөгддөг. Бат-Үүлийн хорих ангиас бичсэн нийтлэлүүдэд хорих ангитай холбоотой эсвэл хорих үйл ажиллагаатай холбоотой нэг ч үг, өгүүлбэр байхгүй. Гэтэл хорих ангийн удирдлагууд Э.Бат-Үүлийг үзэл санааны хоригдол болгож байна. Нийгмийн зүтгэлтэн хүн бол хаана ч, ямар ч газар байгаагаас үл хамааран нийгмийн зүтгэлтэн хэвээр байдаг ба дарга сайд болохоороо л нийгмийн зүтгэлтэн гэсэн үг биш. Хүний хэвлэн нийтлэх эрхэд халдаж, үзэл санааны хоригдол болгож буй энэ үйлдлийн эсрэг тэмцэх болно. Учир нь энэ бол дан ганц Э.Бат-Үүлийн асуудал бус хүний жам ёсны онцгой эрх" гэдгийг онцолж байна.

эх сурвалж: NEWS.MN

 

Нийслэлийн Засаг дарга бөгөөд Монгол Улсын Баатар Э.Бат-Үүл шүүхийн шийдвэрийн дагуу албан тушаалаа урвуулан улсад их хэмжээний хохирол учруулсан хэрэгт буруутгагдан цагдан хоригдож байгаа юм.
Ярилцлага

Сэтгэгдэл (26)

Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд Asu.mn хариуцлага хүлээхгүй.