| | USD/MNT 0₮

Шинэ яамдыг сайд Л.Энх-Амгалан, Б.Жавхлан нар давхар удирдана

Энэ оны нэгдүгээр сарын 1-нээс Засгийн газраас өргөн барьж, УИХ-аар батлуулсан засгийн газрын бүтэцтэй холбоотой хууль хүчин төгөлдөр хэрэгжиж эхэлсэн. Засгийн газар шинэ бүтцээрээ ажиллах эхний өдрөөс төсөв нь хэдийнээ батлагдсан хоёр яам байгуулагдаж, хоёр агентлаг татан буугдана.  Шинэ яамдын сайдын суудалд өрсөлдөгчдийн таамаг оны өмнөөс олон нийтийн сүлжээ, Хэвлэл мэдээллийн хэрэгслээр гарсан ч өчигдрийн Засгийн газрын ээлжит бус хуралдаанаар таамаглаагүй шийдвэр гарлаа. Засгийн газрын хуралдаанаар шинэ яамдын бүтцийг батлав. Ингээд Эдийн засгийн хөгжлийн яамыг Сангийн сайд Б.Жавхлан,  Цахим хөгжил, харилцаа холбооны яамыг Боловсрол, шинжлэх ухааны сайд Л.Энх-Амгалан нарт түр хугацаагаар давхар хариуцуулахаар болжээ.  

                   Б.Болор-Эрдэнэ, Х.Батжаргал нар ТБНД-ыг түр орлон гүйцэтгэнэ 

Харин тус яамдын Төрийн нарийн бичгийн даргыг түр орлогчоор Б.Болор-Эрдэнэ, Х.Батжаргал нарыг томилохоор болжээ. Тодруулбал, Эдийн засгийн хөгжлийн яамны Төрийн нарийн бичгийн даргын үүрэг гүйцэтгэгчээр одоогийн Үндэсний хөгжлийн газрын дарга Х.Батжаргалыг, Цахим хөгжил, харилцаа холбооны яамны Төрийн нарийн бичгийн даргын үүрэг гүйцэтгэгчээр Харилцаа холбоо, мэдээлэл технологийн газрын дарга Б.Болор-Эрдэнэ нарыг тус тус томилж, ажиллуулахаар болжээ.

                  Үндсэн хуулийн цэцийн шийдвэр хэн сайд болохыг шийднэ

Шинэ яамдад түр орлогч томилсон нь Үндсэн хуулийн хуулийн цэцийн дунд суудлын хуралдаан хойшилсонтой холбоотой гэх таамаг байна. Уг нь дунд суудлын хуралдаанаар “давхар дээл”-ийн асуудлыг хэлэлцэх байсан ч тодорхойгүй хугацаагаар хойшилсон нь МАН дотроо фракциуд хоорондоо ил далд дайтаж эхэллээ. Шалтгаан нь оны өмнө Цэцийн хуралдааныг яаравчлан товлож, аль фракцын хэн гэгч эрхэм сайд болох вэ гэх  тохиролцоо улс төрийн хүрээнд далд өрнөж байсан юм.

                "Давхар дээл"-ээ шийдэж чадахгүй бол дараагийн хувилбар "бэлэн"

Хөшигний ард өрнөж байсан сайдын суудлын тохиролцоонд Цахим хөгжил, харилцаа холбооны сайдаар УИХ-ын гишүүн Н.Учрал өрсөлдөгчгүй очих бол Эдийн засгийн хөгжлийн сайдын өрсөлдөөн  Ч.Хүрэлбаатар, Ж.Ганбаатар, Б.Чойжилсүрэн нарын дунд өрнөж байна. Харин цэц ойрын хугацаанд Үндсэн хуульд давхар дээлтэй сайдын тоог оруулсан нь үндсэн хууль зөрчсөн эсэхийг шийдэхгүй бол өөр хувилбар руу шилжинэ. Энэ “вариант “нь БШУ-ны сайд Л.Энх-Амгаланг эдийн засгийн хөгжлийн сайдад томилж ТНБД Л.Цэдэвсүрэнг БШУ-ны сайдаар томилох тухай яригдаад амжжээ.

Гэхдээ нэр дурьдагдаж байгаа хүмүүс зөвхөн горилогчид. Харин МАН-ын хэний фракци сайдтай болох вэ  гэдгийг Үндсэн хуулийн цэцийн дунд суудлын хуралдаан эцэслэн шийднэ.

М.Уянга

Шинэ яамдад түр орлогч томилсон нь Үндсэн хуулийн хуулийн цэцийн дунд суудлын хуралдаан хойшилсонтой холбоотой гэх таамаг байна. Уг нь дунд суудлын хуралдаанаар “давхар дээл”-ийн асуудлыг хэлэлцэх байсан ч тодорхойгүй хугацаагаар хойшилсон нь МАН дотроо фракциуд хоорондоо ил далд дайтаж эхэллээ. Шалтгаан нь оны өмнө Цэцийн хуралдааныг яаравчлан товлож, аль фракцын хэн гэгч эрхэм сайд болох вэ гэх тохиролцоо улс төрийн хүрээнд далд өрнөж байсан юм.
Улс төр

Сэтгэгдэл (2)

Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд Asu.mn хариуцлага хүлээхгүй.