| | USD/MNT 0₮

С.Энхболд: Энхийг сахиулах алба хаагчдаас S генийн алдагдал буюу Омикрон хувилбар илрэх магадлалтай

Засгийн газрын ээлжит хуралдаан үргэлжилж байна. Хуралдаанаар гаргасан шийдвэрийн талаар өнөөдөр Эрүүл мэндийн сайд С.Энхболд мэдээллээ.

Тэрбээр мэдээлэл өгөх үеэрээ: “Омикрон хувилбарын тархалт хурдацтай байна. Манай улсын хувьд оны сүүл, 2022 оны эхээр халдварын тоо нэмэгдэж эхэллээ. Шинэ жилээр олон арга хэмжээ зохиогдож, хөл хөдөлгөөн нэмэгдсэнтэй холбоотой.

Олон нийт Омикрон хувилбар тархсан юм биш үү гэж асууж байна. Арванхоёрдугаар сарын эхээр холбогдох төхөөрөмжийг суурилуулсан. Ажиллаж эхэлсэн байгаа. Эцэслэгдсэн шинжилгээний хариу гараагүй байна. Тун удахгүй хариу нь гарна, тодорхой үе шаттай учраас бид хүлээж байна. Мөн арванхоёрдугаар сард 100 сорьцыг Япон улс руу илгээсэн.

Гадаадаас ирсэн энхийг сахиулах албан хаагчдаас S генийн алдагдал гарсан буюу PCR шинжилгээнд үндэслэн Омикрон хувилбар байх магадлал байгаа. Үүнийг зориулалтын аппаратаар баталгаажуулах ажил хийгдэж байгаа” гэв.

Засгийн газрын ээлжит хуралдаан үргэлжилж байна. Хуралдаанаар гаргасан шийдвэрийн талаар өнөөдөр Эрүүл мэндийн сайд С.Энхболд мэдээллээ.
Ярилцлага

Сэтгэгдэл (1)

Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд Asu.mn хариуцлага хүлээхгүй.