| | USD/MNT 0₮

М.Золбоо: БНХАУ-ын иргэнээс дээрэмдсэн 1.1 тэрбум төгрөгийн 840 сая төгрөгийг баримтаар хураан авсан

БНХАУ-ын иргэний гэрт дайран орж, 1.2 тэрбум төгрөгийг нь дээрэмдсэн ноцтой хэрэг гарсан талаар мэдээлсэн. Гэмт хэрэг үйлдсэн гэх нэг эмэгтэй, дөрвөн эрэгтэй цагдаагийн байгууллагаас шуурхай эрэн сурвалжилж өнгөрсөн шөнө саатуулжээ. Тэгвэл хэргийн талаар ЦЕГ-аас ЭЦА-тай хамтран албан ёсоор мэдээлэл өнөөдөр өглөө.

ЭЦА-ны Хүнд гэмт хэрэгтэй тэмцэх хэлтсийн чиглэлийн ахлах мөрдөгч, цагдаагийн хошууч М.Золбоо мэдээлэл өгөхдөө:

 "Энэ сарын 3-ны өдөр 13 цагийн үед ХУД-ийн 11 дүгээр хорооны нутаг дэвсгэрт гадаадын иргэн их хэмжээний мөнгөө дээрэмдүүлсэн гэх дуудлага ирсэн. Дуудлагын дагуу цагдаагийн байгууллага шуурхай ажиллаж, уг хэргийг үйлдсэн байж болзошгүй дөрвөн этгээдийг саатуулан шалгаж байна. Хэргийн газраас алдагдсан 1.1 тэрбум төгрөгөөс 840 сая төгрөгийг эд мөрийн баримтаар хураан авч шалгалтын ажиллагааг үргэлжлүүлж байна. Тиймээс ард иргэд хараа хяналтгүй газар их хэмжээний бэлэн мөнгө хадгалж болохгүй. Үлдэгдэл мөнгө хаана байгаа эсэх, хэрэгт ямар хүмүүс хамааралтай зэрэг бүх асуудлыг шалгаж байна. Мөрдөн шалгах ажиллагааны нууц" гэлээ.

 

БНХАУ-ын иргэний гэрт дайран орж, 1.2 тэрбум төгрөгийг нь дээрэмдсэн ноцтой хэрэг гарсан талаар мэдээлсэн. Гэмт хэрэг үйлдсэн гэх нэг эмэгтэй, дөрвөн эрэгтэй цагдаагийн байгууллагаас шуурхай эрэн сурвалжилж өнгөрсөн шөнө саатуулжээ. Тэгвэл хэргийн талаар ЦЕГ-аас ЭЦА-тай хамтран албан ёсоор мэдээлэл өнөөдөр өглөө.
Ярилцлага

Сэтгэгдэл (7)

Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд Asu.mn хариуцлага хүлээхгүй.