| | USD/MNT 0₮

Д.Тогтохсүрэн:Хоёр их наяд төгрөгийн Нийгмийн даатгалын шимтгэл цуглуулж, 1.3 их наядыг тэтгэвэрт өгч, үлдсэнийг нь тэтгэмжид өгнө

УИХ дахь МАН-ын бүлгээс мэдээлэл хийлээ. Бүлгийн дарга Д.Тогтохсүрэн “Нийгмийн даатгалын багц хуулийг Засгийн газар өргөн барьсан. Намрын чуулган төгсгөлийн шатандаа орж байна. Гурван сар хуралдлаа. Энэ сарын сүүлээр завсарлах ёстой юм. Чуулган завсарлахаас өмнө хэлэлцэх шаардлагатай хуулиуд бий. Энэ асуудлаар бүлэг дээр санал солилцож ярилцлаа. Бүлгээс ажлын хэсэг гарч, Засгийн газартай хамтрах шаардлагатай гэсэн санал гарлаа. Нийгмийн даатгалын багц хуулийн тухайд Засгийн газар 2021 оны арваннэгдүгээр сарын 15-ны өдөр таван хуулийн төсөл өргөн барьсан. Энэ хуулийг бүлгээр хэлэлцэж, ХНХЯ-ны сайдын танилцуулга мэдээллийг сонслоо. Иймд уг хуульд бүлгээс ажлын хэсэг гарч ажиллах шаардлагатай гэж үзсэн. Тиймээс УИХ-ын гишүүн, Нийгмийн бодлогын байнгын хорооны дарга М.Оюунчимэгээр ахлуулсан баг ажиллахаар боллоо. Энэ ажлын хэсгийнхэн Нийгмийн даатгалын тухай хууль дээр сайтар ажиллах ёстой гэж үзсэн" гэв.

Мөн түүнчлэн Засгийн газар Нийгмийн даатгалын системд томоохон шинэчлэл хийе гэж үзжээ. Энэ дагуу хэд хэдэн том шинэчлэлийн асуудал өргөн барьсан байна. Нэгдүгээрт, нийгмийн даатгалын буюу тэтгэвэр өвлөгддөг байхтай холбоотой асуудлыг ярьж байгаа аж. Суурь тэтгэвэртэй холбоотой асуудал орж ирсэн. Хоёрдугаарт бусад олон төрөл даатгалтай байх хуулийн төслүүд орж ирсэн. Шинэчлэлийн том асуудал учраас нухацтай ажиллах шаардлагатай байна гэж бүлэг үзжээ. 

-Цар тахалтай холбогдуулан тэтгэвэрт гарах насыг хойшлуулсан. Одоо дээрх асуудал ямар хэлбэрээр явагдаж байна вэ?

-Тэтгэвэрт гарах насыг бид хуулиар шийдсэн. 2017 онд гарсан хуулиар 60, 65 настай хүн гэж шийдсэн. Наана нь бид дахин хууль гаргаад, 50-55 настай хүн өөрийн хүсэлтээр тэтгэвэрт гарч болох хууль гарсан. Одоогоор цар тахалтай холбоотойгоор зогссон байна. Ихэнх тохиолдолд хуулиараа 55-60 насанд гарч байна. Эрэгтэй 60, эмэгтэй 55 насанд тэтгэвэрт гарч болно.

-Тэтгэврийн зөрүүг хэрхэн шийдвэрлэх вэ?

-Тэтгэврийн зөрүү, нэмэгдэлтэй холбоотой асуудал хуультай холбоогүй асуудал. Цэвэр санхүүгийн чадавхтай холбоотой асуудал. Нийгмийн даатгалын сан өөрөө алдагдалтай байна. Дээр нь улсын төсвөөс нийт хэмжээний хөрөнгө гарч байгаа. Жишээ нь, 2022 оны төсвийг батлахдаа нийт 2.8 их наяд төгрөгөөр Нийгмийн даатгалын санг баталсан. Үүний 800 гаруй тэрбум төгрөг нь улсын төсвөөс өгч буй татаас байгаа юм. Үндсэндээ хоёр орчим их наяд төгрөгийн Нийгмийн даатгалын шимтгэл цуглуулж, түүнийхээ 1.3 орчим их наядыг тэтгэвэрт өгч, үлдсэнийг нь тэтгэмжид өгнө. Тэгэхээр алдагдалтай сантай нөхцөлд тэтгэврийн зөрүү арилгаад дээр нь санхүүгийн чадамжтай холбоотой асуудал. Цаашид санхүү сайжирвал тэтгэвэрийг нэмэгдүүлнэ.

 

 

Д.Тогтохсүрэн:Хоёр орчим их наяд төгрөгийн Нийгмийн даатгалын шимтгэл цуглуулж, түүнийхээ 1.3 их наядыг тэтгэвэрт өгч, үлдсэнийг нь тэтгэмжид өгнө
Улс төр

Сэтгэгдэл (4)

Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд Asu.mn хариуцлага хүлээхгүй.