| | USD/MNT 0₮

Н.Алтанхуяг:МАН-ынхан манай намаар яаж тоглож, жүжиг найруулан тавьсныг удахгүй илчилнэ

УИХ дахь АН-ын бүлгээс цаг үеийн асуудлаар мэдээлэл хийж байна. Намын дарга гэх О.Цогтгэрэл тэргүүтэй гишүүд оролцож байна. УИХ-ын гишүүн Н.Алтанхуяг "УИХ 2000 оны долдугаар сараас эхэлж үйл ажиллагаа явуулаад яг өнөөдөр жил зургаан сар ажиллаж байна. Энэ хугацаанд бид нар УИХ-ын гишүүн гээд явахад улс орны байдал ард иргэдийн амьдрал, эдийн засгийн байдал туйлын хүнд явж ирлээ. Цар тахлын эсрэг тэмцэлгүй яах вэ, тэмцэж байгаа нэрийн дор төсөв мөнгө мэддэг эрхээ хуулиар Засгийн газарт өгсөн. Тэр хавиар дураараа дургиж дунд чөмгөөрөө жиргэх шиг боллоо. Сая Омикрон хувилбар гэж айлгаад цар тахлын тухай хуулиа зургаан сараар сунгахыг дэмжчихлээ. Үүнийг манай бүлгийн гишүүд хэрэг байна уу, шаардлага байна уу даа, олигтой үр дүнгүй гэж хэлэхэд олонхиороо хүч түрээд дахин сунгалаа. Ерөнхийдөө Монгол руу орж гардаг гарц нь хаагдчихсан ард түмний амьдрал туйлдсан, юмны үнэ тэнгэрт хандчихсан байна. 30 жилийн дараа сайхан амьдарна гэж үлгэр ярих юм. Нэг хоёр жилд хүмүүс нь яаж ажиллаж амьдрах юм бэ. Дэндүү шударга бус байдал Монголд газар авсан. Ялгавартай нийгэмд амьдарч байна. Хүнд хэцүү цаг үе байна.

Хоёрдугаарт АН-ыг байгуулж, намын даргаар зургаан жил ажиллаж байсан хүний хувьд хэлэхэд манай намд ямар ч асуудал болоогүй. Манайх ерөөсөө нэг нам байгаа гэдэгт анхнаасаа итгэлтэй байсан. Яагаад гэхээр 330 гаруй суманд нэг тамга,нэг даргатайгаа байгаа. 21 аймаг 9 дүүрэг нь нэг талдаа байгаа. Гэвч хоёр нам болгож хагаралдуулж байгаа нь МАН-ын мөнгөтэй хүмүүс хийсэн юм. АН-аар жил зургаан сар тоглож байна. Харин УДШ-ийн шийдвэр нэг талдаа гарлаа. Манай намын үндэсний бодлогын хороо хүчинтэй гэж үзсэн. Ер нь УДШ бол шүүхэд итгэх итгэлийг төрүүлдэг байх ёстой. УДШ бол хэрээс хэтэрсэн байна. Миний бодлоор улс төрийн намын тухай хуулинд намын асуудлыг 30 хоногт шийдэх ёстой байтал 20 гаруй шүүгч нийлж тойрч суучихаад хуулиас давсан журам шийдвэр гаргаж байгаад харамслаа. Ийм хууль бус байдлыг засаж хэвэнд нь оруулахын төлөө бид тэмцэнэ. Эд нар нэг юмнаас айж байгаа нь илт. Хавар бид нар "Монголд нэг намын ноёрхол тогтлоо үүнийг эсэргүүцэж байна" гэж суулт хийж тэмцэж өлсгөлөн зарласан. Гэвч Занданшатар дарга буулгаж оруулж ирсэн. Тэрнээс хойш 7-9 сар боллоо. Их хурал руу оруулж ирэхгүй байна. Бүртгэлийн байгууллагыг Бямбацогтын компанийн нэг нөхөр удирдаж байна. Ардын намын мөнгөтэй бүлэглэлийнхэн төрийн байгууллагыг удирдаж, ажлыг нь завхруулж байна. Ийм ийм асуудал нь УИХ дээр орж ирж олон нийтэд ил болно гэхээс үхтлээ айж байна. Ажлын хэсгийн дүгнэлтийг УИХ-ын чуулган дээр орж ирж хэлэлцэгдэх ёстой. Яаж АН-аар тоглож, жүжиг найруулсныг илчлэх болно. Үнэнээр явбал үхэр тэргээр туулай гүйцэх гэж байна. Одоо нэг жижиг сажиг асуудал байгаа. Тэр бол асуудал биш" гэлээ. 

Н.Алтанхуяг:МАН-ынхан манай намаар яаж тоглож, жүжиг найруулан тавьсныг удахгүй илчилнэ.
Улс төр

Сэтгэгдэл (45)

Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд Asu.mn хариуцлага хүлээхгүй.