| | USD/MNT 0₮

Өнөөдөр чуулганы хуралдаанаар Оюутолгойн асуудлыг хэлэлцэнэ

УИХ-ын чуулганы хуралдаан Пүрэв, баасан гарагт болох ёстой ч наашлуулсан байна. Тодруулбал, өнөөдөр чуулганы хуралдаан үдээс хойш 16.00 цагаас эхлэх бөгөөд хуралдаанаар “Оюу толгой ордоос Монгол Улсын хүртэх үр ашгийг хангуулах арга хэмжээний тухай” УИХ-ын хурлын тогтоолын төсөл, Коронавируст халдвар /КОВИД-19/-ын цар тахлаас урьдчилан сэргийлэх, тэмцэх, нийгэм, эдийн засагт үзүүлэх сөрөг нөлөөллийг бууруулах тухай хуульд өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийг хэлэлцэнэ.

Он дуусахаас өмнө хэлэлцэж дуусаагүй хуулийн төслүүдээ хэлэлцэх бөгөөд хөдөө болон гадаадад томилолттой яваа гишүүдийг чуулгандаа идэвхтэй суухыг УИХ-ын дарга Г.Занданшатар үүрэгдсэн байна. 

Өнөөдрийн чуулганы хуралдаанаар Оюутолгойн асуудлыг хэлэлцэнэ.
Улс төр

Сэтгэгдэл (2)

Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд Asu.mn хариуцлага хүлээхгүй.