| | USD/MNT 0₮

МАН-ын бүлэг маргааш хуралдана

УИХ дахь намын бүлгүүд өнөөдөр хуваарийн дагуу хуралдах товтой ч УИХ дахь МАН-ын бүлэг хуралдаанаа маргааш 10.00 цаг болтол хойшлуулжээ. 

Учир нь өнөөдөр Үндсэн хуулийн цэцийн дунд суудлын хуралдаанаар Засгийн газрын дөрвөн сайд "давхар дээл"-тэй байна гэсэн заалт Үндсэн хууль зөрчсөн, эсэх асуудлаар хуралдаж байгаа юм.

Иймээс МАН-ын бүлэг хуралдаанаа хойшлуулж, Цэцийн дунд суудлын хуралдааны шийдвэр гарсны дараа хуралдахаар болсон байна. Мөн маргааш УИХ-ын чуулган Оюутолгойн асуудлаар хуралдахаар болжээ. 

 

МАН-ын бүлэг маргааш хуралдана.
Улс төр

Сэтгэгдэл (1)

Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд Asu.mn хариуцлага хүлээхгүй.