| | USD/MNT 0₮

Д.Ганбат:Цар тахлын хуулиар дахиад хөл хорио тогтоох юм бол ААН, иргэдэд хүнд тусна

АН-ын бүлэг ээлжит мэдээллээ хийээ. Бүлгийн дарга Д.Ганбат “Цар тахлын хуулийн зарим зүйл заалтыг дэмжихгүй байгаа. Энэ хуулиар хоёр жил амьдарлаа. Цар тахлын хуулиар ахиад хөл хорио тогтоох юм бол, аж ахуй нэгж, иргэдэд хүндээр тусна. Тиймээс өрх бүрт сая төгрөг өгөх, улс орнууд яаж шийдэж байгааг анхаарах хэрэгтэй. Нөгөөтээгүүр улсын төсвийг хяналтаас гадуур зарцуулах зүйл болж байна.

Хүний эрхийн зөрчил сүүлийн 5-6 жилд маш их зөрчигдөж байна. Үндсэн хуульд заасан эрхээ эдэлж чадахгүй байна. Жагсаал цуглаан зохион байгуулах хуулиар хүний эрхийг зөрчдөг гэдгийг иргэд ярьдаг. Үүнтэй АН санал нэг байна. Иргэдийн санал хүсэлтийн дагуу бид УИХ-ын чуулганд сонсгол зохион байгуулах нь зүйтэй гэх саналыг гаргасан. Нийтдээ 37 гишүүн дэмжиж, гарын үсэг зурлаа. Уг сонсголыг энэ сарын 30-нд явуулъя гэдэгт АН-ын бүлэг санал нийлэхгүй байна. Баярын өдөр яриад өнгөрөх нь  нэр төдий зүйл боллоо. Хойшлуулах саналыг тавьсан ч дэмжигдээгүй. Ахиад шаардлагаа гүнзгийрүүлнэ. АН-ын асуудал шилэн байдаг. Бид бүхний дотроо байдаг зүйл гадагшаа гардаг. Бугшаад байдаггүй л дээ. Бид бүхэн удахгүй хэл амаа ололцоно. АН ярьсаар байгаад зөв шийдэлд хүрдэг.  Нэг хэсэг хүмүүс бүртгэхгүй гээд гаргасан байна билээ. АН-ын даргын бүртгэлийн процесс явж байгаа юм билээ” гэв.

 

Д.Ганбат:Цар тахлын хуулиар дахиад хөл хорио тогтоох юм бол ААН, иргэдэд хүнд тусна
Улс төр

Сэтгэгдэл (2)

Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд Asu.mn хариуцлага хүлээхгүй.