| | USD/MNT 0₮

С.Ганбаатар:Ковидын тухай хуулийг зургаан сараар сунгахыг ДЭМЖИХГҮЙ

УИХ-ын намрын ээлжит чуулганы үдээс хойшхи хуралдаанаар цар тахлын хуулийн нэмэлт, өөрчлөлтийн талаар хэлэлцэх, эсэх асуудлыг хэлэлцэн гишүүдийн олонхын саналаар хуулийн төслийг хэлэлцэхийг дэмжин анхны хэлэлцүүлэгт бэлтгүүлэхээр Аюулгүй байдал, гадаад бодлогын байнгын хороонд шилжүүллээ.

Харин Ковидын тухай хуулийг сунгахыг АН-ын гишүүд болон зарим гишүүд дэмжихгүй байна. Тухайлбал, УИХ-ын гишүүн С.Ганбаатар "Ковидын тухай хуулийг зургаан сараар сунгахыг эсэргүүцэж дэмжихгүй. Энэ хүнд үед Засгийн газар болон Шадар сайд Онцгой байдлын газар, ЭМЯ хичээж чармайж ажилласан. Харин шуурхай гэдэг нэрийн дор ямар ч хуульгүй байж болохгүй. Хуульгүй дор хулгай, мэдлэггүй дор боол гэж бий. Янз бүрийн тендерийн дор шуурхай нэрээр хууль үйлчлүүлэхгүй байж болохгүй. АНУ-д ковидыг ашиглаж төсвийн маш их хулгай гарлаа гэж шуугиад байгаа. Тиймээс бид ҮХЦ-д хандахаас өөр арга алга. Эрүүл мэндийн салбарын хэлэлцээрийг яаралтай хийж, цалингийн асуудлыг ярих хэрэгтэй байна" гэв. 

С.Ганбаатар:Ковидын тухай хуулийг зургаан сараар сунгахыг ДЭМЖИХГҮЙ
Улс төр

Сэтгэгдэл (4)

Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд Asu.mn хариуцлага хүлээхгүй.