| | USD/MNT 0₮

Ё.Баатарбилэг:81 сая ам.доллараар зөвхөн 20-30 км зам засч сайжруулж, 17 км зам өргөтгөх юмуу

УИХ-ын чуулганы хуралдаан үргэлжилж байна. Хуралдааны эхний асуудал нь Монгол Улс, Олон улсын сэргээн босголт, хөгжлийн банк хоорондын зээлийн хэлэлцээр /Улаанбаатар хотын тогтвортой авто зам, тээвэр төсөл/-ийг соёрхон батлах тухай хуулийн төслийг хэлэлцэж байна. Энэ төсөлтэй холбоотой УИХ-ын гишүүд асуулт асууж холбогдох албаныхнаас хариулт авч байна. Нийслэлийн түгжрэлийг бууруулахад ирэх онд 400 гаруй тэрбум төгрөг төсөвлөсөн байгаа. Гэвч энэ мөнгийг бага буюу хангалтгүй гэж авто замын салбарынхан үзэж буй бололтой.

УИХ-ын гишүүн Ё.Баатарбилэг "Олон улсын зээлийг хүү нь бага гээд том том зээлүүд авдаг. Эргэн төлөлт яаж хийгдэх вэ, улсын төсвөөс үү нийслэлийн төсвөөс үү. Эргэн төлөлтийг яаж тооцож байна.

420 гаруй тэрбум төгрөг гээд Нийслэл дээр шийдсэн асуудлаа ирэх онд шийдээд явах нь. Гэвч цаана нь дахиад 300 гаруй тэрбум төгрөгийн асуудал босч ирж байгаа юм байна. Түрүүчийн 420 тэрбум төгрөгөөрөө юу хийх нь тодорхой шийдэж төлөвлөсөн юм байгаа юмуу. Ажлаа хийж байгаад мөнгө нь дутаж үүнийгээ гүйцээх гэж байгаа бол өөр хэрэг. Улсын төсөв дээр тавьсан тэр төсвийг түгжрэл бууруулахад чиглэсэн цогц ажил бол одоо байхгүй байгаа шдээ. Үндсэндээ 81 сая ам.доллараар  20-30 км замын заримыг засч сайжруулах, 17 км зам өргөтгөх асуудал байна шүүдээ. Энэ төсөвт өртөг нь яасан мундаг том юм бэ. Улс орны эдийн засаг чинь ингэж туйлаад байх боломжтой юмуу. Эсвэл нийслэлийн төсөв халгиж цалгиад байгаа юмуу. Ингэж замын ажлаар цавцаа хийж болдог юмуу. Өрийн тааз хэтэрнэ" гэв. 

 

Ё.Баатарбилэг:81 сая ам.доллараар зөвхөн 20-30 км зам засч сайжруулж, 17 км зам өргөтгөх юмуу
Улс төр

Сэтгэгдэл (0)

Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд Asu.mn хариуцлага хүлээхгүй.