| | USD/MNT 0₮

Энэ жил төрийн золголтыг дахин өнжинө

Өнгөрсөн жил цар тахал ковидын улмаас цагаан сарыг тэмдэглээгүй, төрийн золголтыг хийгээгүй билээ. Тэгвэл Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ УОК-т үүрэг чиглэл өгч, төрийн золголтыг энэ жил бас дахин өнжихөөр болсон гэдгээ хэлжээ. Учир нь коронавирусийн тархалт намжаагүй бөгөөд гуравдугаар давалгаа буюу шинэ хувилбар болох омикрон нь олон улсад тархаж, зарим улс орон хөл хориогоо чангатгасан байгаа ажээ. Манай улсад энэ халдвар орж ирэх нь цаг хугацааны асуудал боллоо, тархах эрсдэл маш өндөр гэсэн мэдээллийг өчигдөр УОК-ийн шуурхай штабаас мэдээлсэн юм.

Тэгэхээр гуравдугаар давалгаанд өртөхгүйн тулд бүүстер тундаа идэвхтэй хамрагдахаас гадна халдвар хамгааллын дэглэмээ сайтар сахиж олныг хамарсан арга хэмжээ зохион байгуулахгүй байхыг зөвлөж байна. Цагаан сарын баярыг гэр бүлийн хүрээнд цомхон тэмдэглэхийг мөн уриалсан юм. Засгийн газар болон УОК-иос аль болох хөл хорихгүй байх, үйлдвэр үйлчилгээг хэвийн явуулах зарчим бодлогыг баримталж байгаа гэв. 

Дашрамд сонирхуулахад, У.Хүрэлсүх Ерөнхийлөгч болоод Улсын их баяр наадам хийсэнгүй, одоо Цагаан сар хийхгүй юм байна гэсэн шүүмжлэл олон нийтийн дунд их тархаж байна. 

 

Цар тахлын нөхцөл байдлаас болж энэ жил төрийн золголтыг дахин өнжихөөр болжээ.
Улс төр

Сэтгэгдэл (2)

Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд Asu.mn хариуцлага хүлээхгүй.