| | USD/MNT 0₮

Б.Жавхлан:Ипотекийн зээл зургаан сараар сунгагдах нь хэвээрээ

Засгийн газрын ээлжит хуралдаанаар Цар тахлын тухай хуулийг хэлэлцэж, зургаан сараар сунгах нь зүйтэй гэж үзжээ.

Энэ талаар Сангийн сайд Б.Жавхлан мэдээлэл өгөхдөө "2022 оны эдийн засаг харьцангуй дээр байна гэсэн тооцоолол бий. Гэхдээ ажлын байр нэмэгдүүлэх, ЖДҮ-г дэмжих зорилгоор олгодог гурван хувийн зээл 1 их наяд төгрөгөөр үргэлжилнэ. Ипотекийн зээлтэй холбоотой заалт хэвээрээ байгаа. 

Нэг заалтыг хөндөж оруулахаар боллоо. Энэ нь төсвийн ерөнхийлөн захирагч нар шаардлагатай болсон тохиолдолд урсгал хөрөнгийн зардлыг хоорондоо зохицуулалт хийж болно гэж өмнө нь байсан. Долдугаар сарын 1-нд хийсэн өөрчлөлтөөр үүнийг УИХ-аар оруулж шийдвэрлэнэ гэсэн нэмэлт заалт орсон. Үүнийг хуулийн дагуу сунгая гэж ярилцсан. Мөн төсөвт тавигдсан хүүхдийн мөнгө болон халамжийн мөнгөн дүн хэвээрээ байгаа" гэлээ. 

Б.Жавхлан:Ипотекийн зээл зургаан сараар сунгагдах нь хэвээрээ
Эдийн засаг

Сэтгэгдэл (2)

Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд Asu.mn хариуцлага хүлээхгүй.