| | USD/MNT 0₮

Х.Нямбаатар:Оюутолгой төслийн Засгийн газрын эзэмшлийн хувьд ноогдох 2,3 тэрбум ам.долларын өрийг 100 тэглэнэ

Засгийн газрын ээлжит хуралдаан өнөөдөр болж дууссан. Хуралдаанаас гаргасан шийдвэрийн талаар салбарын сайд нар мэдээлэл хийж байна. Тодруулбал, ХЗДХ-ийн сайд Х.Нямбаатар "Оюутолгойн асуудлыг хэлэлцлээ. 

1 дүгээрт Оюутолгой төслийн Засгийн газрын эзэмшлийн хувьд ноогдох 2,3 тэрбум ам.долларын өрийг 100 тэглэх, далд уурхайн бүтээн байгуулалтыг цуцлах, энэ төсөлд хөндлөнгийн аудит оруулах, 2023 оны 2 дугаар улирал хүртэлх хугацаанд хэрэглэх нэмэлт зардлыг гадаадын хөрөнгө оруулагч тал 100 хувь хариуцна, нэмэлт өр үүсгэхгүй байх. Оюутолгой хариуцлагатай компанийн засаглалыг сайжруулна. Энэ чиглэлээр хамтран ажиллах, татварын актын биелэлтийг хангуулах гэх мэт зургаан арга хэмжээг бүрэн хэрэгжүүлнэ. Тогтоолын хэрэгжилтэд Эдийн засгийн байнгын хороо хяналт тавьж ажиллана. Ийм тогтоолын төслийг хэлэлцэж яаралтай горимоор УИХ-д өргөн мэдүүлээд байна" гэлээ. 

Х.Нямбаатар:Оюутолгой төслийн Засгийн газрын эзэмшлийн хувьд ноогдох 2,3 тэрбум ам.долларын өрийг 100 тэглэнэ
Улс төр

Сэтгэгдэл (0)

Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд Asu.mn хариуцлага хүлээхгүй.