| | USD/MNT 0₮

Х.НЯМБААТАР:ХӨӨН ХЭЛЭЛЦЭХ ХУГАЦААГААР ХЭРЭГСЭХГҮЙ БОЛСОН ХЭРГҮҮДИЙГ СЭРГЭЭН ШАЛГАНА

УИХ-ын чуулганы хуралдаанаар гэмт хэргийн хөөн хэлэлцэх хугацаатай холбоотой Эрүүгийн хуулийн нэмэлт, өөрчлөлтийг үргэлжлүүлэн хэлэлцлээ.

Энэ үеэр УИХ-ын гишүүн Х.Нямбаатар хөөн хэлэлцэх хугацаа нь дууссан авлига, албан тушаалын хэргүүдийг сэргээн шалгах журам гаргахаар төлөвлөж байгаа гэдгээ хэлэв.

Тэрбээр “Засгийн газраас таван хуулийн нэмэлт өөрчлөлтийг өргөн барьсан. Өнгөрсөн чуулганаар гурвыг нь хэлэлцсэн ч хоёрыг нь хэлэлцээгүй он дамжаад явж байна.

Хөөн хэлэлцэх хугацаатай холбоотой саналуудыг өнөөдөр хэлэлцэж дуусвал, Байнгын хороо амралтын өдрүүдэд ажиллана. Хуулийн төслүүдийн эцсийн хэлэлцүүлгийг ирэх долоо хоногт хийнэ. Эдгээр хуулийн төслийн эцсийн хэлэлцүүлэгтэй хамт, дагаж мөрдөх, журмын тухай хуулийн төсөл гаргая гэж бодож байгаа. Хөөн хэлэлцэх хугацаа нь дуусч хэрэгсэхгүй болсон авлига, албан тушаалын хэргүүдийг сэргээж, шалгах журмын хууль гаргая гэсэн төлөвлөгөөтэй байна.

Дагаж мөрдөх журмын тухай хуулиар бол 2017 оноос хойш хэрэг нь хэрэгсэхгүй болсон албан тушаалтнуудын хэргийг сэргээн шалгая. Хэрэг шийдвэрлэх явцад удаашралтай хандсан албан тушаалтнуудад бас хариуцлага тооцъё.

Ж.Батхүүгийн хэрэг 2013 онд шалгагдаж эхэлсэн. Энгийнээр бодоход 7-8 жил шалгагдаж байгаа хэрэг яагаад шийдэгдэхгүй байгаа юм бэ. Бүх зүйл нь тодорхой байхад гэрч, материал нь байна. Өөрсдөө хэргээ хүлээж байна. Хөөн хэлэлцэх хугацаатай огт холбоогүй, хуулийн мафиуд хамгаалаад байна. Оюутолгойн хэргийг хэдэн жил шалгав. Удаашралтай байгаа бүх хэргүүдийг хөөн хэлэлцэх хугацаатай холбож ойлгож болохгүй.

Нэг хэргийг 10 жил шалгахаас илүү хугацаа гэж байх ёсгүй. Хэрэг тогтоогдсонгүй, нотлогдсонгүй гээд хөөн хэлэлцэх хугацаа дууссан гээд хэрэгсэхгүй болгодог. Нөгөө бондын болон Үнэ тогтворжуулах хэргүүд хаана байна. Улсын ерөнхий прокурор байсан Д.Дорлигжавын хэргийг яасан бэ.

Прокурорын байгууллагад ч асуудал байна. Шүүхтэй ч тэмцэж байсан шинэчлэгдэж байгаа байх” гэлээ.

 

 

Хөөн хэлэлцэх хугацаатай холбоотой саналуудыг өнөөдөр хэлэлцэж дуусвал, Байнгын хороо амралтын өдрүүдэд ажиллана. Хуулийн төслүүдийн эцсийн хэлэлцүүлгийг ирэх долоо хоногт хийнэ. Эдгээр хуулийн төслийн эцсийн хэлэлцүүлэгтэй хамт, дагаж мөрдөх, журмын тухай хуулийн төсөл гаргая гэж бодож байгаа. Хөөн хэлэлцэх хугацаа нь дуусч хэрэгсэхгүй болсон авлига, албан тушаалын хэргүүдийг сэргээж, шалгах журмын хууль гаргая гэсэн төлөвлөгөөтэй байна.
Улс төр

Сэтгэгдэл (2)

Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд Asu.mn хариуцлага хүлээхгүй.