| | USD/MNT 0₮

Д.Тогтохсүрэн:Ипотекийн зээл төлөлтийг дахин зургаан сараар сунгаж хойшлуулна

МАН-ын бүлэг өнөөдөр хуралдаж, Коронавируст халдварын цар тахлаас урьдчилан сэргийлэх, тэмцэх, нийгэм, эдийн засагт үзүүлэх сөрөг нөлөөллийг бууруулах тухай хуулийг зургаан сараар сунгахыг дэмжлээ.

Энэ талаар олонхийн бүлгийн дарга, УИХ-ын гишүүн Д.Тогтохсүрэн “Өнөөдрийн хуралдаанаар цар тахлын хуулийг зургаан сараар сунгахыг дэмжсэн. Цар тахал үргэлжилж, дэлхийн зарим улс орнуудад халдвар буураагүй байгаа. Хил гааль хаагдсан учир эдийн засагт хүндрэл үүссэн. Иймээс түргэн зохицуулалт хийх шаардлагатай учраас ирэх оны долдугаар сарын 1-ныг хүртэл сунгахаар болсон. Энэ онд багтааж, сунгах эсэхийг хэлэлцэнэ.

Ингэснээр ипотекийн зээл төлөлтийг дахин 6 сараар хойшлуулах боломжтой болж байна. Ковидын хуулинд ипотекийн зээлтэй холбоотой нэг заалт бий. Тодруулбал, ипотекийн зээл төлөлтийн хугацааг сунгах, хойшлуулах зэрэг арга хэмжээнүүд бий. Ковидын хуулийг сунгах учир энэ заалт ч мөн хэрэгжээд явна. Гэхдээ эцсийн шийдвэрийг УИХ-аас гаргана" гэлээ.

 

Д.Тогтохсүрэн:Ипотекийн зээл төлөлтийг дахин зургаан сараар сунгаж хойшлуулна.
Улс төр

Сэтгэгдэл (1)

Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд Asu.mn хариуцлага хүлээхгүй.