| | USD/MNT 0₮

Ковидын тухай хуулийг сунгах эсэх талаар Ажлын хэсэг байгуулагджээ

Ковидын хууль буюу Коронавируст халдварын цар тахлаас урьдчилан сэргийлэх, тэмцэх, нийгэм, эдийн засагт үзүүлэх сөрөг нөлөөллийг бууруулах тухай хуулийг тус халдвараас урьдчилан сэргийлэх, тэмцэх, нийгмийн эрүүл мэндийг хамгаалах, хүний эрхэд тодорхой хязгаарлалт хийх, холбогдох шийдвэрийг шуурхай гаргах, нийгэм, эдийн засагт үзүүлэх сөрөг нөлөөллийг бууруулах, зохион байгуулалтын асуудлыг Засгийн газар онцгой журмаар шийдвэрлэхтэй холбогдсон харилцааг зохицуулах зорилгоор баталсан.

Мөн түүнчлэн 2021 оны зургадугаар сарын 29-ний УИХ-ын чуулганы хуралдаанаар энэхүү хуулийн хэрэгжилтийг энэ оны арванхоёрдугаар сарын 31-нийг хүртэл сунгажээ.  Хуулийн хэрэгжилтийн хугацаа дуусаж буйтай холбогдуулан УИХ-аас ковидын хуулийн ажлын хэсэг байгуулсан байна. Ажлын хэсгийг УИХ дахь МАН-ын бүлгийн дарга Д.Тогтохсүрэн ахлаж байгаа бөгөөд хуулийн хэрэгжилтийг сунгах, эсэх болон нэмэлт өөрчлөлт оруулах, эсэх талаар хэлэлцэж байгаа юм.

Ковидын тухай хуулийг сунгах эсэх талаар Ажлын хэсэг байгуулагджээ
Улс төр

Сэтгэгдэл (1)

Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд Asu.mn хариуцлага хүлээхгүй.