| | USD/MNT 0₮

Н.Алтанхуяг:Ардчиллын баатар, АН-ын лидер Э.Бат-Үүлийг шоронд хорилоо, та нар яагаад ардчилалд дургүй байдаг юм бэ

УИХ-ын чуулганы хуралдаан дээр гишүүн Н.Алтанхуяг санал гаргалаа. Тэрбээр улсын баатар Э.Бат-Үүлийг хорьж ял оноосныг эсэргүүцэж буйгаа илэрхийлэв. 

УИХ-ын гишүүн Н.Алтанхуяг "Ардчиллын баатар Э.Бат-Үүлийг шууд шоронд хорилоо. Бүгдээрээ шаагилдаад хууль шүүхийн өмнө тэгш эрхтэй гээд шуугилдах байх. Энэ зүгээр нэг хүн биш шүү. АН-ын лидер хүн. Монгол Улсад хууль шүүх юу болчихсон юм бэ. Ардчиллын нэр хүндийг унагаах, АН-ын үгүй хийдэг байдлаа зогсоохгүй юм уу. Үүнийг намын болон нэг хүний асуудал гэж үзэхгүй байна. УИХ-д ажлын хэсгээ байгуулаач ээ. Анхаарал тавьж ажилламаар байна. Шударга ёс тогтохгүй нь гэдэг итгэлийг улам лавшруулаад байна. Шударга ёс тогтохгүй юм байна. Шударга бусын хонгил хэвээрээ ч байх шиг. Д.Зүмбэрэллхам гэж хүнийг явуулсаар байгаад  ШЕЗ-ын даргаар томиллоо. Шударга ёс тогтохгүй ээ. Яагаад ийм ардчилал гэж дургүй юм бэ. Яагаад АН-ыг алчих гээд байгаа юм бэ. АН-ыг Дээд шүүхийн тамгын газрын үүрэг гүйцэтгэгч, СЕХ тоглож байна.

Монгол Ардчилсан маягаар цаашаа явмаар байна. Улс төрийн намын тухай хуульд 30 хоногийн дотор бүртгэнэ гэж байгаа. Эрхэм гишүүдээ бид нар хууль баталаж байна, хуулиас давсан журам гэж байх ёсгүй. Энэ улс орон юу болж байгаа юм. Та нар 60 хэдүүлээ байж жаахан ярь л даа. Улс төрийн намыг ТББ-тай адилтгаад сууж байж болохгүй. Тэдэнтэйгээ тэмцээч. Та нар Э.Бат-Үүл дээр шийдвэр гаргаж өгөөч. Нэг хүний асуудал биш. Энэ ардчиллын асуудал. Танай намд шүүхээс айдаг ял авахаас айдаг хэсэг бүлэг хүмүүс байгаа шүү. Э.Бат-Үүл дээр анхаарч өмгөөлөгч гаргаж өгөөч." гэлээ. 

Ардчиллын нэр хүндийг унагаах, АН-ын үгүй хийдэг байдлаа зогсоохгүй юм уу. Үүнийг намын болон нэг хүний асуудал гэж үзэхгүй байна. УИХ-д ажлын хэсгээ байгуулаач ээ. Анхаарал тавьж ажилламаар байна. Шударга ёс тогтохгүй нь гэдэг итгэлийг улам лавшруулаад байна. Шударга ёс тогтохгүй юм байна. Шударга бусын хонгил хэвээрээ ч байх шиг. Д.Зүмбэрэллхам гэж хүнийг явуулсаар байгаад ШЕЗ-ын даргаар томиллоо. Шударга ёс тогтохгүй ээ. Яагаад ийм ардчилал гэж дургүй юм бэ. Яагаад АН-ыг алчих гээд байгаа юм бэ. АН-ыг Дээд шүүхийн тамгын газрын үүрэг гүйцэтгэгч, СЕХ тоглож байна.
Улс төр

Сэтгэгдэл (42)

Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд Asu.mn хариуцлага хүлээхгүй.