| | USD/MNT 0₮

Ц.Даваасүрэн:Их хурал, төрөө үл тоосон тагнуулынхныг Төрийн ордонд яах гэж оруулж ирж байгаа юм

Өнөөдрийн УИХ-ын чуулганы хуралдаан дээр Кибер аюулгүй байдлын тухай хуулийн төслийг эцсийн хэлэлцүүлгийг хийсэн билээ. Хуулийн төсөлтэй холбогдуулан Тагнуулын ерөнхий газрын удирдлагууд ирсэн бөгөөд гишүүдийн асуултад хариулсан юм. Харин УИХ-ын гишүүн Ц.Даваасүрэнгийн асуултад албаныхан хариулж чадаагүй юм. Үүнд гишүүн бухимдаж уурласан.

Тэрбээр “Манай их хурлын Байнгын хороод удирдлагууд анхаараарай. Сүүлийн үед яг ийм хариулттай болчихсон байна. Их хуралд мэдээлэл өгч чадахгүй хүнийг энд битгий суулга. Битгий энд авчирч бай хариуцлагыг нь хүлээлгэ. Одоо энэ мөчөөс эхлээд хүчний байгууллагуудад их хурал хариуцлага тооц. Тэгэхгүй бол ийм юм болно шүү дээ. Их хурлаа үл тоосон, төрөө үл хүндэтгэсэн хариулт өгч чадахгүй хүмүүсийг яах гэж энд суулгаж байгаа юм бэ. Яах гэж оруулж ирж байгаа юм. Одоо газрын дарга нар энд орж ирээд юм ярьдаг болсон байна.

Яг хуулиараа бол дэд сайдаас дээш албан тушаалтан хариулт өгч чадах ёстой хүн энд суух ёстой байхгүй юу. Их хурал ийм байж болохгүй шүү дээ. Нэг юм орж ирчихээд би одоо эрх бүхий хүн биш, даргаасаа асууя, тань руу бичиг явуулъя ингэж төрөөрөө тоглодогоо болих хэрэгтэй” гэв.

Ц.Даваасүрэн:Их хурал, төрөө үл тоосон тагнуулынхныг Төрийн ордонд яах гэж оруулж ирж байгаа юм
Улс төр

Сэтгэгдэл (21)

Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд Asu.mn хариуцлага хүлээхгүй.