| | USD/MNT 0₮

Д.Ганбат:ХААН банк 2.3 сая иргэний мэдээллийг алдсан гэх баримт нотолгоо байгаа юмуу

УИХ-ын чуулганы хуралдаанаар Кибер аюулгүй байдлын тухай хуулийн төсөл болон хамт өргөн мэдүүлсэн хуулийн төслүүд /Засгийн газар 2021.06.30-ний өдөр өргөн мэдүүлсэн, эцсийн хэлэлцүүлэг/-ийг хийж байна.

УИХ-ын гишүүд хуулийн төсөлтэй холбогдуулан асуулт асууж хариулт авч байна. 

УИХ-ын гишүүн Д.Ганбат "Энэ хуулийг боловсруулахад ямар эх сурвалжийг үндэслэж ашигласан бэ. Үнэхээр хэрэгтэй шаардлагатай мэргэжилтнүүд орсон уу. Кибер аюулгүй байдлын мэргэжилтнүүд маш үнэтэй, өндөр цалинтай ажилладаг. Үүнийг хариуцсан байгууллагууд байжээ. 

Би байнгын хорооны хурал дээр 2.3 сая монгол хүний мэдээлэл Хятадын хар зах зээл дээр зарагдаж байна. Манай төрийнхөн алдаагүй.Тэр Хаан банкны мэдээлэл явсан гэсэн. Ингэж хариулж болох юмуу. Хувийн хэвшлийнхнийг буруутгасан. Тэр банк алдсан гэдгийг нотлох баримт байгаа юмуу. Хувийн хэвшлийнхэн мэдээлэл хадгалах үүрэгтэй юу. Ингэж ойлгож хууль хийж байгаа бол буруу шүү. Ковидын үед дэлхий нийтэд хөгжсөн сайн тал бий. Гэтэл манайх хоцрогдож явна. Кибер аюулгүй байдалтай тэмцэх мэргэжилтнүүдээ хаана бэлтгэдэг бэ" гэв. 

Би байнгын хорооны хурал дээр 2.3 сая монгол хүний мэдээлэл Хятадын хар зах зээл дээр зарагдаж байна. Манай төрийнхөн алдаагүй.Тэр Хаан банкны мэдээлэл явсан гэсэн. Ингэж хариулж болох юмуу. Хувийн хэвшлийнхнийг буруутгасан. Тэр банк алдсан гэдгийг нотлох баримт байгаа юмуу. Хувийн хэвшлийнхэн мэдээлэл хадгалах үүрэгтэй юу. Ингэж ойлгож хууль хийж байгаа бол буруу шүү.
Улс төр

Сэтгэгдэл (0)

Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд Asu.mn хариуцлага хүлээхгүй.