| | USD/MNT 0₮

УИХ-ын дарга Г.Занданшатар ХХМТ-ийн газрын дарга Б.Болор-Эрдэнийг өөрийгөө танилцуулсангүй хэмээн ундууцав

УИХ-ын чуулганы хуралдаан үргэлжилж байна. Яг одоо Кибер аюулгүй байдлын тухай хуулийн төсөл болон хамт өргөн мэдүүлсэн хуулийн төслүүд /Засгийн газар 2021.06.30-ний өдөр өргөн мэдүүлсэн, эцсийн хэлэлцүүлэг/-ийг хийж байна.

Энэ үеэр Харилцаа холбоо, мэдээлэл технологийн газрын дарга Б.Болор-Эрдэнийг "Эхлээд өөрийгөө танилцуул" хэмээн загнав. Чуулганы хуралдаанд оролцож байгаа дарга Б.Болор-Эрдэнэ өөрийгөө танилцуулалгүй тайлбар мэдээлэл хийж эхлэнгүүт ийнхүү УИХ-ын дарга Г.Занданшатар ундууцахад "Харилцаа холбоо мэдээллийн газар Болор-Эрдэнэ" хэмээн танилцуулгыг хийв. 

УИХ-ын гишүүн Ч.Хүрэлбаатар "Бүтэц зохион байгуулалт нь зөв юмуу. Ерөнхий сайд ахлах юм байна шдээ, тэгээд Тагнуулын байгууллага хариуцаж ажиллах юм байна. Энэ байгууллага гол байр суурьтай орж байгаа нь буруу. Төр хувийн хэвшилтэй хамтарна. Ингээд тагнуулын байгууллагын сүлжээтэй орон болоод хөгжил дэвшилтэд гай болох юм бишүү. Бүгдийг Ерөнхий сайд дээр авчрах нь хэр зөв юм бэ. Тагнуулын байгууллагаар аюулгүй байдлаа хангуулж хянуулна гэдэг зөв юмуу. Тэгэхээр тагнуулын байгууллага орж ирэхийг зөв биш гэж харж байна" гэж асуув. 

Г.Занданшатар дарга ХХМТ-ийн газрын дарга Б.Болор-Эрдэнийг өөрийгөө танилцуулсангүй хэмээн ундууцав.
Улс төр

Сэтгэгдэл (38)

Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд Asu.mn хариуцлага хүлээхгүй.