| | USD/MNT 0₮

Чуулган:Б.Пүрэвдорж:Хөшөө барихдаа харамлаагүй мөнгөө ахмадуудаас харамлаж болохгүй

УИХ-ын чуулганы нэгдсэн хуралдаан эхэлсэн байна. Өнөөдрийн хуралдаанаар 13 асуудал хэлэлцэнэ. Харин 21 гишүүн өвчтэй болон чөлөөтөй гадаад дотоодод ажиллаж байгаа ажээ. 
 
Хуралдааны эхэнд УИХ-ын гишүүн Б.Пүрэвдорж Нийгмийн даатгалын сангаас тэтгэвэр, тэтгэмжийн хуульд өөрчлөлт оруулах тухай хуулийг хэлэлцэх асуудалд нэмж оруулахыг хүслээ. 
 
Тэрбээр "Өнөөдөр ахмадууд 350-400 мянган төгрөгийн тэтгэвэр авч амьдарч байна. Ковидын хүнд үед, бараа бүтээгдэхүүн өссөн цагт маш хэцүү байгаа. Тиймээс энэ хуулийг төсөл батлагдвал ахмадууд сард дунджаар 120 мянган төгрөг нэмж авах юм. Энэ хуулийг зайлшгүй шаардлагатай. Хөшөө барихдаа харамлаагүй мөнгөө ахмадуудаас харамлаж болохгүй. Долоон жилийн дунджаар биш таван жилийн дунджаар тэтгэврээ тогтоолгоё гэдэг нэртэй групп. Хамтдаа тэмцэнэ. Цагаан сар болж байна. Энэ хуулийг батлаад өгвөл ахмадууд чинь их баярлана даа" гэв. 
Чуулган:Б.Пүрэвдорж:Хөшөө барихдаа харамлаагүй мөнгөө ахмадуудаас харамлаж болохгүй
Улс төр

Сэтгэгдэл (38)

Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд Asu.mn хариуцлага хүлээхгүй.