| | USD/MNT 0₮

Ц.Туваан:Нас барсан, өндөр насны тэтгэврийн зээл авагчийн тэтгэврийн зээлийг чөлөөлөх тухай хуулийн төсөл санаачиллаа

УИХ-ын гишүүн Ц.Туваан тэтгэврийн зээлтэй байсан иргэн нас барсан тохиолдолд зээл нь ар гэрт нь үлддэггүй байх хуулийн төсөл санаачилж байгаа талаараа мэдээлэл хийлээ.

Тэрбээр "Миний бие УИХ-ын гишүүний хувиар хуулийн төсөл санаачилсан байгаа. Тодруулбал, нас барсан, өндөр насны тэтгэврийн зээл авагчийн тэтгэврийн зээлийг чөлөөлөх тухай хуулийн төсөл санаачиллаа.

Монгол Улсад өнөөдрийн байдлаар 450,000 тэтгэвэр авагч байгаа. Эдгээр иргэд дундаас хорвоогийн жамаар ертөнцийн мөнх бусыг үзүүлсний дараа энэ хүмүүс зээлтэй бол тухайн зээл нь ар гэрийнхэн нь төлдөг байдлаар шийдэгдээд явж байгаа. Тухайн хүн нас барсан тохиолдолд зээлийг нь ар гэрийнхэн нь төлж дуусгадаг. 

Хүмүүс талийгчаа алдсан ажил явдалтай үед тухайн зээлийг төлөх нь хүндрэлтэй байдаг учир үүнийг чөлөөлөх нь зүйтэй гэсэн хуулийн төсөл байгаа юм. Энэ бол анх удаа хийж байгаа ажил биш. Ерөнхийлөгч асан Х.Баттулга тэтгэврийн зээлийг тэглэж байсан. Мөн тэтгэврийн зээлгүй байсан 210,000 гаруй иргэдэд 1 сая төгрөг олгох буюу нийт 900 орчим тэрбум төгрөгийн асуудлыг төрөөс шийдэж өгч байсан. Энэ бол маш зөв зүйтэй алхам. Өнөөдөр тэтгэврийн доод хэмжээ 300 мянган төгрөг байна. Хүнсний үнэ нэмэгдсэн энэ үед ийм мөнгөөр ажиллаж амьдарна гэдэг хэцүү шүү дээ" гэв.

Ц.Туваан:Нас барсан, өндөр насны тэтгэврийн зээл авагчийн тэтгэврийн зээлийг чөлөөлөх тухай хуулийн төсөл санаачиллаа
Улс төр

Сэтгэгдэл (3)

Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд Asu.mn хариуцлага хүлээхгүй.