| | USD/MNT 0₮

Д.Ганбат:Оюутолгойн асуудалд Л.Оюун-Эрдэнийн Засгийн газар сайн ажиллаж байна

УИХ дахь АН-ын бүлэг ээлжит хурлаа өнөөдөр хийж, хэлэлцсэн асуудлынхаа талаар мэдээлэл өгсөн билээ. 

УИХ дахь АН-ын бүлгийн дарга Д.Ганбат “Өнөөдрийн хурлаар гурван асуудал хэлэлцлээ. Өнгөрсөн долоо хоногт Хүний эрхийн өдөр тохиосон. Монгол Улс хүний эрхийн түгээмэл тунхаглалд нэгдсэн орон. 13 настай хүүхэд хүчирхийлэлд өртсөн мэдээлэл олон нийтийн мэдээллийн хэрэгслээр явсан. Энэ долоо хоногт АН-ын бүлгийн даргын хувьд УИХ-ын чуулган дээр асуудал тавьсан. Нэг ч гэсэн иргэний төлөө анхаарал тавьж, хүний эрхийн талаар байнга ярьж байх ёстой.

БНСУ-д суугаа Элчин сайдын яам 15 ажилтантай юм байна. Монгол Улсын иргэдийнхээ эрхийг зөрчүүлэхгүй байх асуудлыг анхаарч ажиллаач ээ. 

АН-ын бүлэг гишүүд хил гааль, боомтын асуудлыг шүүмжилж ярилаа. Бид бүхэн Эрээнээс хамааралтай байна. Өнгөрсөн долоо хоногт хоёрхон чингэлэг орж ирсэн. Гашуунсухайт, Шивээхүрэн боомт хэвийн ажиллаж чадахгүй байгаа тухай мэдээлэл өгч байна. 

Оюутолгойн орд бол эдийн засаг, геополекитикийн хувьд чухал. Зэсийн үнэ өндөр байна. Цаашдаа техникийн дэвшлээс шалтгаалаад өшөө өндөр болох нь. Үе үеийн Засгийн газрууд сайжруулахын төлөө ажиллаж байсан. Л.Оюун-Эрдэнийн Засгийн газар энэ чиглэлд сайн ажиллаж байна. Энэ дагуу ард иргэддээ үр өгөөжтэй гэрээ хэлэлцээр болоосой гэсэн хүлээлттэй байна” гэлээ.

Д.Ганбат:Оюутолгойн хэлэлцээрийн асуудалд Л.Оюун-Эрдэнийн Засгийн газар сайн ажиллаж байна.
Улс төр

Сэтгэгдэл (0)

Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд Asu.mn хариуцлага хүлээхгүй.