| | USD/MNT 0₮

БНСУ-д суугаа Элчин сайд Н.Эрдэнэтуяа, Консул Ц.Өнөрзаяа нарыг эгүүлэн татуулахаар болжээ

БНСУ-д суралцдаг 13 настай Монгол охин хүчирхийлэлд өртсөн асуудлаар БНСУ-д суугаа Элчин сайд Н.Эрдэнэтуяа болоод тус улсын Пусан хотод суугаа Консул Ц.Өнөрзаяа нарыг эргүүлэн татах шийдвэрийг Гадаад харилцааны сайд Б.Батцэцэг гаргажээ. 

Тодруулбал,Гадаад харилцааны яамнаас Монгол Улсаас БНСУ-д суугаа Элчин сайд Н.Эрдэнэтуяаг эгүүлэн татах саналыг Ерөнхийлөгч У.Хүрэлсүхэд өнгөрсөн баасан гарагт хүргүүлжээ. 

Харин Консул Ц.Өнөрзаяаг эгүүлэн татах шийдвэрийг Төрийн албан зөвлөлийн салбар хуралдаанаар гаргасан бөгөөд Гадаад харилцааны яамны Төрийн нарийн бичгийн дарга тушаал гаргаж, эгүүлэн татсан гэх мэдээлэл байна.

Тэднийг иргэдээ хамгаалах хайхрах үүргээ умартсан тул ийнхүү албан тушаалтай нь хариуцлага тооцохоор болж байгаа юм байна. Тодруулбал, Элчин сайд болон Консулын зүгээс ажлаа хангалттай хийхгүй байна гэсэн гомдол санал их иржээ. 

Хамгийн сүүлд гаргасан судалгаагаар өнөөдрийн байдлаар дэлхийн 87 улсад 171-172 мянган монгол иргэн бий. Үүний 42 мянга нь Өмнөд Солонгост амьдардаг байна. 

БНСУ-д 13 настай монгол охин хүчирхийлэлд өртсөн асуудалд тус улсад суугаа Элчин сайд Н.Эрдэнэтуяа, Консул Ц.Өнөрзаяа нарыг эгүүлэн татуулахаар болжээ.
Улс төр

Сэтгэгдэл (0)

Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд Asu.mn хариуцлага хүлээхгүй.