| | USD/MNT 0₮

Төрд байгаа мэдээллийг цаасаар авч ир гэж шаардсан алба хаагчдад хуулийн хариуцлага хүлээлгэнэ

Нийтийн мэдээллийн тухай, Хүний хувийн мэдээллийг хамгаалах тухай, Тоон гарын үсгийн тухай хуулиудын эцсийн хэлэлцүүлгийг өчигдөр УИХ-аар хийсэн. Эдгээр хууль батлагдсанаар төрд байгаа мэдээллийг иргэнээс шаардахыг хориглож байгаа аж.

Энэ талаар Харилцаа холбоо, мэдээллийн технологийн газрын дарга Б.Болор-Эрдэнэ “Иргэдийг төрийн байгууллагууд хооронд явуулж, төрд байгаа мэдээллийг шаардахыг хуулиар хориглож байгаа. Иргэн танаас мэдээлэл шаардсан, бичиг авчир гэсэн төрийн албан хаагч хариуцлага хүлээх зохицуулалт Нийтийн мэдээллийн тухай хуульд орсон. Мөн хуулийн хүрээнд улс төрийн намын гишүүнчлэл, төрийн байгууллагын ажлын байрны мэдээлэл нээлттэй болж байгаа. Хүний хувийн мэдээллийг хамгаалах тухай хуулийн хүрээнд иргэдийн мэдээллийг хамгаалах бөгөөд төрийн албан хаагч иргэний хэвийн мэдээлэлд халдсан бол тухайн иргэнд e-Mongolia системээс мэдэгдэл, гар утсанд нь зурвас очих гэх мэтээр мэдэгдэнэ.

Хэрэв иргэн тухайн төрийн албан хаагчийг өөрийнх нь хувийн мэдээлэлд хандах эрхгүй гэж үзвэл Е-Mongolia систем дээр гомдол гаргах эрхтэй. Үүнтэй холбоотой хөгжүүлэлт бэлэн болсон" гэлээ.

Төрд байгаа мэдээллийг цаасаар авч ир гэж шаардсан алба хаагчдад хуулийн хариуцлага хүлээлгэнэ
Улс төр

Сэтгэгдэл (0)

Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд Asu.mn хариуцлага хүлээхгүй.