| | USD/MNT 0₮

Б.Энх-Амгалан:Монголын төр төмөр нүүрээ үзүүлж, юмаа мэдэх цаг нь болсон

УИХ-ын чуулганы хуралдаан өнөөдөр 14.00 цагт эхэллээ. Өнөөдрийн үдээс хойших хуралдаанаар Улсын Их Хурлын гишүүн С.Бямбацогтоос Байгаль орчин, аялал жуулчлалын сайд Н.Уртнасанд хандаж Эрдэнэбүрэнгийн усан цахилгаан станцын бүтээн байгуулалтын ажлыг эхлүүлэх тохиолдолд байгаль орчинд үзүүлэх нөлөөлөл болон бусад асуудлын талаар тавьсан асуулгын хариуг сонсч, гишүүд асуулт асууж хариулт авч байна.

УИХ-ын гишүүн Б.Энх-Амгалан "Эзэн нь юмаа мэдэж, эрэг нь усаа хашна гэж монголчууд ярьдаг. Монголын төр юмаа мэдэх цаг нь нэгэнт болжээ. Ноён уулыг хамгаалалтад авна гэхээр Сэлэнгийн Иргэдийн хурлынхан хамгаалалтад авахгүй, бид ухна гээд зогсч байсан. Одоо Говь-Алтай аймагт ардчиллын үед хувьчлаад авсан услалтын систем байдаг. Гуулингийн усан системийг худалдаж аваад 20 гаруй хоног юу ч хийгээгүй. Ажиллахгүй байгаа нь хор хохирол ихтэй гэсэн үг. Одоо малын тэжээлээ худалдаж авдаг болж, уг нь услалтын системээр тарьж ургуулах байсан ч тэгээгүй. Тэгсэн хэрнээ хувьчлаад авчихсан гээд өгдөггүй. Яг ийм систем Ховд аймаг дээр давтагдаж байгаа юм байна л даа. 

Төр гэж байдаг бол нийтийн эрх ашгийн төлөө ялангуяа импортоор тог цахилгаанаа авч, валютаа гадагшаа урсгадаг энэ асуудлаа анхаарч болих хэрэгтэй байна. Тайширын усан цахилгаан станцыг бас наад хүмүүстээ үзүүлээч. Усан цахилгаан станцтай болсон. Анх хортойгоор нөлөөлж байна гэж хашгичаад байсан. Одоо бол дэлхийн зураг дээр Гэгээн нуур гэж газартай болсон, загастай болсон. Говь-Алтай аймаг чийгшилтэй болсон. 

Стратегийн ач холбогдоо бодох хэрэгтэй байна, цахилгааны дутагдлаа тооцоолж, үйлдвэрлэл хөгжих боломж алга. Төр төмөр нүүрээ харуулах ёстой. Нэг юмны аман дээр суучихаад минийх гэж өмчлөөд эргүүлээд төрдөө шахахыг боддог. Эсвэл улс орны хөгжлийг хойш татдаг нөхцөл байдлууд дээр анхаарч арга хэмжээ авах хэрэгтэй" гэв. 

УИХ-ын гишүүн Б.Энх-Амгалан "Эзэн нь юмаа мэдэж, эрэг нь усаа хашна гэж монголчууд ярьдаг. Монголын төр юмаа мэдэх цаг нь нэгэнт болжээ. Ноён уулыг хамгаалалтад авна гэхээр Сэлэнгийн Иргэдийн хурлынхан хамгаалалтад авахгүй, бид ухна гээд зогсч байсан. Одоо Говь-Алтай аймагт ардчиллын үед хувьчлаад авсан услалтын систем байдаг. Гуулингийн усан системийг худалдаж аваад 20 гаруй хоног юу ч хийгээгүй. Ажиллахгүй байгаа нь хор хохирол ихтэй гэсэн үг. Одоо малын тэжээлээ худалдаж авдаг болж, уг нь услалтын системээр тарьж ургуулах байсан ч тэгээгүй. Тэгсэн хэрнээ хувьчлаад авчихсан гээд өгдөггүй. Яг ийм систем Ховд аймаг дээр давтагдаж байгаа юм байна л даа.
Улс төр

Сэтгэгдэл (17)

Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд Asu.mn хариуцлага хүлээхгүй.