| | USD/MNT 0₮

Г.Энхчимэг:Эцэг, эхчүүд хөгжлийн бэрхшээлтэй хүүхдүүдээ хараад заавал нэг нь гэртээ үлддэг

“Эрхэм нандин Сувд ТББ”-ын тэргүүн Г.Энхчимэг хөгжлийн бэрхшээлтэй хүүхэдтэй аав ээжүүд ажил хөдөлмөр эрхлэхэд ямар хүндрэл бэрхшээл тулгардаг талаар ярилцлаа.

Тэрбээр “Бид нар анх 2019 оны 12 сард “Эрхэм нандин Сувд ТББ” байгуулсан. Байгуулсан хүмүүс маань дандаа хөгжлийн бэрхшээлтэй хүүхдүүдийн эцэг, эхчүүд тэр дундаа тархины эмгэг өвчтэй, уналттай, аутизмын өвчтэй хүүхдүүдийн аав ээж нар нэгдсэн.

Яагаад энэ төрийн бус байгууллагыг байгуулсан бэ гэхээр хүүхдүүдийнхээ эрх ашгийг хамгаалах, хүүхдүүд маань өнөөдөр шаардлагатай байгаа эрүүл мэнд боловсролын үйлчилгээг авч чадахгүй байна. Мөн сэргээн засах үйлчилгээ, нийгмийн халамжийн үйлчилгээ болохгүй байна. Бид нар төр засаг болохгүй байна суухаас илүү бид нар өөрсдөө хамтраад оролцох шаардлага тулгарсан. Тэгэхийн тулд бид нарт тулгараад байгаа бэрхшээлүүдээ гаргаж тавьж ил болгох хэрэгтэй.

Урьд нь хүнд хэлбэрийн хөгжлийн бэрхшээлтэй хүүхдүүдийн эцэг, эхчүүд нуугдсан байсаар ирсэн. Эцэг, эхчүүд гарч ирэхээс айдаг байсан. Одоо харьцангуй харилцаанд орж, хоорондоо холбоотой мэдээлэл солилцдог болсон. Бид нар дундын групптэй. Тэрийгээ сүүлд “Эрхэм нандин Сувд ТББ”-ын гэж нэрээр нэрлэж илүү сургалт үйлчилгээ рүү чиглэсэн үйл ажиллагаа явуулж байна.

Хөгжлийн бэрхшээл гэдэг зүйл аль нийгмийн аль ч үед байсаар ирсэн. Нэгэнт хөгжлийн бэрхшээлтэй тулгарсан бол бид нар үүнийгээ хэрхэн яаж давж туулах уу гэдгээ бодох ёстой. Эцэг, эхчүүд хөгжлийн бэрхшээлтэй хүүхдүүдээ хараад заавал нэг нь гэртээ үлддэг. Хүнд хэлбэрийн хөгжлийн бэрхшээлтэй хүүхдүүд өөрөө хоолоо идэж чадахгүй, өөрөө биеэ засах чадваргүй байдаг. 100 хувь асаргаатай, илүү арчилгаа шаардаж байдаг учраас ээж нь ажил хийх ямар ч боломжгүй байдаг. Тэгэхээр бид зөвхөн хүүхдээ яриад суух юм уу, бид нар бизнесээ хийх юм уу. Хэрвээ бид нарын бизнес сайжраад явах юм бол тухайн ээж маань орлоготой болж, тэр гэрийн амьжиргаа дээшилбэл илүү хүүхэд рүүгээ чиглэсэн үйл ажиллагаанд анхаарч чадна. Мөн эм тариа, витамин зэрэг дэмжих зүйлүүдээ авч чадах учраас энэ тал руу сэтгэл зүрхээ зориулаад хамтраад явж байна.

Яагаад бид нар заавал өөрсдөө оёдлын цех байгуулах гээд байгаа юм бэ гэхээр  эцэг, эхчүүдэд ажлын цагийн асуудал тулгардаг л даа. Хуулиараа бид нарт нэг л цагийн хүүхдээ асрах зөвшөөрөл байдаг. Гэтэл нөгөө хүүхэд маань гэнэт сандаргаж бие нь муудах ч юм уу, урт хугацаагаар эмчилгээнд явах, гадагшаа явах магадгүй эмнэлэгт хэвтэх зүйлүүд байдаг.

Энэ нь ажил олгогчийн хувьд тийм таатай биш байдаг учраас өөрсдөө ажил олгогч байя, боломжтой цагаараа ирж ажиллаад хөлсөө авдаг байя гэдэг зорилготойгоор байгуулагдсан” гэлээ.

Хөгжлийн бэрхшээл гэдэг зүйл аль нийгмийн аль ч үед байсаар ирсэн. Нэгэнт хөгжлийн бэрхшээлтэй тулгарсан бол бид нар үүнийгээ хэрхэн яаж давж туулах уу гэдгээ бодох ёстой. Эцэг, эхчүүд хөгжлийн бэрхшээлтэй хүүхдүүдээ хараад заавал нэг нь гэртээ үлддэг. Хүнд хэлбэрийн хөгжлийн бэрхшээлтэй хүүхдүүд өөрөө хоолоо идэж чадахгүй, өөрөө биеэ засах чадваргүй байдаг. 100 хувь асаргаатай, илүү арчилгаа шаардаж байдаг учраас ээж нь ажил хийх ямар ч боломжгүй байдаг.
Ярилцлага

Сэтгэгдэл (0)

Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд Asu.mn хариуцлага хүлээхгүй.