| | USD/MNT 0₮

Сайд нарын зөвлөлийн дарга, профессор Ж.Батмөнх агсны хөшөөнд цэцэг өргөлөө

БНМАУ-ын Сайд нарын зөвлөлийн дарга, профессор Ж.Батмөнх агсны хөшөөнд МАН-ын генсек Д.Амарбаясгалан, УИХ-ын гишүүн Э.Батшугар, ХНХ-ийн сайд А.Ариунзаяа нарын тэргүүтэй улстөрийнхөн цэцэг өргөж, хүндэтгэл үзүүллээ.

МАН-ын Ерөнхий нарийн бичгийн дарга Д.Амарбаясгалан "Өнөөдөр олон улсын хүний эрхийн өдөр болж байна. Энэ өдрийг манай нам олон жил тэмдэглэж ирсэн уламжлалтай. 1989 онд бүх нийтийн тайван жагсаалыг зөвшөөрч, Улстөрийн товчоо бүрэн бүрэлдэхүүнээрээ татан буугдах шийдвэр гаргах нөхцлийг бүрдүүлж байсан. Энэ товчоог татан буулгах шийдвэрийг Ж.Батмөнх гуайн хөшөөнд жил болгон уламжлал ёсоороо цэцэг өргөдөг байгаа" гэв. 

 

Сайд нарын зөвлөлийн дарга, профессор Ж.Батмөнх агсны хөшөөнд цэцэг өргөж, хүндэтгэл үзүүллээ.
Улс төр

Сэтгэгдэл (0)

Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд Asu.mn хариуцлага хүлээхгүй.