| | USD/MNT 0₮

Ш.Адьшаа гишүүн ангийнхаа даргад загнуулаад “ой санамж”-аа алдсан уу?

Богд Зонховын цогцолборыг улсын төсвөөс 32 тэрбум төгрөгөөр төсөвлөн барих тухай асуудал нэг хэсэгтээ л нийгмийг бухимдуулав. Ховдын хэмээх, гаалийн хэмээх нэг нэр хоёр хочтой Ш.Адьшаа гишүүн энэ парламентийн хэлд хөлд орж чадахгүй яваа хуруу дарам гишүүдийн нэг. Нутгийн сонгогчид нь нэг хэсэг өөр хоорондоо жиг жуг хийж гаднаа инээлдэж, дотроо нэрэлхэж явсан бол өчигдөрхөн бүр илт дургүйцэж хугацаанаас нь өмнө эгүүлэн татуулах тухай ч ярьж эхэлжээ.

Ядаж байхад энэ үеэр нь УИХ-ын дарга Г.Занданшатар “Улсын төсвөөр биш, хармын, хардлага сэрдлэгийн сэтгэлээр биш, хандив өглөгийн сэтгэлээр санаачлаад хийчихэж болдоггүй юмуу гэж санаачлагч гишүүдийн нэг Ш.Адьшааг сандаргаж “зандарсан” сурагтай. “Зариг”-ийн Өнөрөө ч бас гишүүнээ таны хамаарал бүхий компани энэ хөшөөг хийгээд эхэлчихсэн юмуу гэж асуусан нь загатнасан газар нь маажчихвуу гэмээр мань хүн шууд ой санамжаа алдчихдаг байгаа. Ямартай ч Ш.Адьшаа гишүүн ой санамжаа олсон даруйдаа ирж, овоо нэг “хүн шиг” тайлбар хийх байлгүй дээ.

Уг нь ч Монгол угсаа гаралтай, буддын шашины гэлүгван ёсыг үндэслэгч 600 гаруй жил Монголчууд маань идэвхтэй дэмжиж, сургааль номлолыг нь дээдэлж ирсэн Богд зонхов Лувсандагва дээдсийнхээ цогцолборыг улсын төсвөөр биш, улс Монголчуудынхаа хандивын өглөгийн сэтгэлээр бүтээхэд буруудах нь юу байхав. Ингэхэд ангийнхаа даргадаа, эрхэм спикертээ загнуулаад, олны өмнө “Зариг”-дуулаад “ой санамж”-аа алдсан гэх Ш.Адьшаа гишүүн маань зүгээр л явдаг байгаа даа.

УИХ-ын дарга Г.Занданшатар “Улсын төсвөөр биш, хармын, хардлага сэрдлэгийн сэтгэлээр биш, хандив өглөгийн сэтгэлээр санаачлаад хийчихэж болдоггүй юмуу гэж санаачлагч гишүүдийн нэг Ш.Адьшааг сандаргаж “зандарсан” сурагтай. “Зариг”-ийн Өнөрөө ч бас гишүүнээ таны хамаарал бүхий компани энэ хөшөөг хийгээд эхэлчихсэн юмуу гэж асуусан нь загатнасан газар нь маажчихвуу гэмээр мань хүн шууд ой санамжаа алдчихдаг байгаа. Ямартай ч Ш.Адьшаа гишүүн ой санамжаа олсон даруйдаа ирж, овоо нэг “хүн шиг” тайлбар хийх байлгүй дээ.
Улс төр

Сэтгэгдэл (2)

Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд Asu.mn хариуцлага хүлээхгүй.