| | USD/MNT 0₮

ОХУ-ын хил давсан 60 орчим иргэдийг Тагнуулын ерөнхий газраас шалгаж байна

Энэ арванхоёрдугаар сарын 07-ны өдөр /2021.12.07/ Хэнтий аймгийн Өмнөдэлгэр суманд байрлах Минжийн застав орчимд Монгол Улсын 60 гаруй иргэн таван автомашинтай улсын хил зөрчиж, ОХУ-ын талд баривчлагдсан юм.

Тэгвэл тус иргэдийг өчигдөр /2021.12.08/ хилийн бүрэн эрхт төлөөлөгчийн туслагчийн уулзалтаар хүлээн авахаар ОХУ-тай тохиролцоод өндөр харуул хамгаалалтан доор Монгол улс руугаа авсан байна.

Тус иргэдийн хил зөрчсөн гэх газар нь Хан Хэнтийн дархан цаазат газрын бүс нутаг бөгөөд самар түүхээр явж байсан Зил-130 маркийн таван ширхэг автомашинтай хил зөрчсөнийг ОХУ нисдэг тэргээр илрүүлжээ. Иймээс нэн яаралтай тус иргэдийг хүлээн авахаар хууль хүчний байгууллагынхан хамтран хилийн зурвас газраас хойд хөрштэй тохиролцон авахаар болсон ажээ. Одоогоор тус иргэдийг өөрсдийн унаж явсан автомашин болоод авч явсан самар зэрэг бүх зүйлтэй хүлээж авсан бөгөөд ОХУ талаас ямар нэг шаардлага тавиагүй хилийн бүрэн эрхт төлөөлөгчийн туслахийн хэмжээний уулзалтаар хил дээр хүлээж авсан талаар эх сурвалж бидэнд мэдээллээ.

Мөн хил хамгаалах ерөнхий газрын эх сурвалжийн мэдээллээр, Иргэдийг хүлээж аваад нэгдсэн нийтийн тээврээр шууд тусгаарлах байр луу шилжүүлж, өндөр халдвар хамгааллын дэглэмийн дор 10-14 хоног тусгаарлаж, Тагнуулын Ерөнхий газар /ТЕГ/-аас шалгаж, мэдүүлэг авна” гэсэн мэдээллийг өглөө.

Энэ арванхоёрдугаар сарын 07-ны өдөр /2021.12.07/ Хэнтий аймгийн Өмнөдэлгэр суманд байрлах Минжийн застав орчимд Монгол Улсын 60 гаруй иргэн таван автомашинтай улсын хил зөрчиж, ОХУ-ын талд баривчлагдсан юм.
Нийгэм

Сэтгэгдэл (4)

Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд Asu.mn хариуцлага хүлээхгүй.