| | USD/MNT 0₮

Д.Түвшинбаярыг онц хэрцгийгээр хүний биед санаатай хохирол учруулсан хэргээр яллажээ

Д.Түвшинбаярт холбогдох найз Д.Энхбатын биед хүнд гэмтэл учруулсан гэх хэрэг Хан-Уул дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхэд өнөөдөр ирсэн байна. Эл хэргийг хэд хоногийн өмнө шүүхэд ирүүлсэн ч шүүхээс хуудасны тоо зөрсөн гэх шалтгаанаар прокурорт буцаасан юм. Улмаар прокуророос алдаагаа засаад өнөөдөр дахин шүүхэд хүргүүлсэн нь энэ юм.

Прокуророос Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.1-2.1 зүйл ангиар яллах дүгнэлт үйлдэж ирүүлжээ. Тодруулбал:

11.1 дүгээр зүйл. Хүний эрүүл мэндэд хүнд хохирол санаатай учруулах

1.Хүний эрүүл мэндэд хүнд хохирол санаатай учруулсан бол арван мянган нэгжээс дөчин мянган нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр торгох, эсхүл хоёр жилээс найман жил хүртэл хугацаагаар хорих ял шийтгэнэ.

2.1.энэ хуулийн 10.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт заасан хүндрүүлэх нөхцөл байдалтайгаар үйлдсэн;

10.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт гэхээр онц харгис хэрцгийгээр хүний эрүүл мэндэд хүнд хохирол санаатай учруулсан гэж яллах дүгнэлт үйлджээ.

 

 

Д.Түвшинбаярт холбогдох найз Д.Энхбатын биед хүнд гэмтэл учруулсан гэх хэрэг Хан-Уул дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхэд өнөөдөр ирсэн байна. Эл хэргийг хэд хоногийн өмнө шүүхэд ирүүлсэн ч шүүхээс хуудасны тоо зөрсөн гэх шалтгаанаар прокурорт буцаасан юм. Улмаар прокуророос алдаагаа засаад өнөөдөр дахин шүүхэд хүргүүлсэн нь энэ юм.
Нийгэм

Сэтгэгдэл (3)

Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд Asu.mn хариуцлага хүлээхгүй.