| | USD/MNT 0₮

ЭЭЛТЭЙ байгууллагын жишээ:Шүүхийн шийдвэр гүйцэтгэх байгууллага

“Бэрх биш ээлтэй” аяны хүрээнд хөгжлийн бэрхшээлтэй иргэдэд хүртээмжтэй, эрх тэгш мэдээллийг олгох, нийгмийн харилцаанд тэгш эрхтэйгээр оролцох эрхийг хангах зорилгоор “Цагдан хорих 461 хаалттай анги” нэг цонхны үйлчилгээний хэсэгтээ “Танд тусалъя ХӨТӨЧ” буланг нээж сонсголын бэрхшээлтэй иргэдэд зориулан байгууллагын өдөр тутамдаа хэрэглэгддэг эрх зүйн баримт бичгийг дохионы хэлний орчуулгаар видео бичлэг байршуулж, харааны бэрхшээлтэй иргэдэд брайль үсгээр гарын авлага бэлтгэсэн.
 
 
Хөтөч буландаа брайль үсгээр холбогдох мэдээллийг байршуулж, бүх төрлийн мэдээллийг агуулсан гарын авлагыг иргэдэд хүргэж байгаа бөгөөд тулгуур эрхтний бэрхшээлтэй иргэдийн хөдөлгөөнд саад учруулахгүйгээр стандартад тохирсон ширээг ч мөн шийдсэн. Сонсголын бэрхшээлтэй иргэдийн санал хүсэлтийг сонсох, хүлээн авах дохионы хэлний хэлмэрч нэг цонхны үйлчилгээнд ажиллаж байна.
 
Энэ ажлаараа бусад байгууллагуудыг ч мөн адил хүртээмжтэй нийгмийг бүтээлцэхэд уриалж буйгаа илэрхийлэв.
 
Цаашдаа буюу ирэх онд тулгуур эрхтний бэрхшээлтэй тэргэнцэртэй иргэдэд зориулсан налуу замыг стандартын дагуу төлөвлөж хараагүй иргэдийн хөтөч хавтантай замыг хийхээр төлөвлөсөн. Мөн гадна авто зогсоолд тэмдэг, тэмдэглэгээ хийж ХБХ-ий хэрэгцээ шаардлагыг хангасан авто зогсоолтой болохоор ажиллаж байна.
#Бэрхбишээлтэй #Бидээлтэй
 
“Бэрх биш ээлтэй” аяны хүрээнд хөгжлийн бэрхшээлтэй иргэдэд хүртээмжтэй, эрх тэгш мэдээллийг олгох, нийгмийн харилцаанд тэгш эрхтэйгээр оролцох эрхийг хангах зорилгоор “Цагдан хорих 461 хаалттай анги” нэг цонхны үйлчилгээний хэсэгтээ “Танд тусалъя ХӨТӨЧ” буланг нээж сонсголын бэрхшээлтэй иргэдэд зориулан байгууллагын өдөр тутамдаа хэрэглэгддэг эрх зүйн баримт бичгийг дохионы хэлний орчуулгаар видео бичлэг байршуулж, харааны бэрхшээлтэй иргэдэд брайль үсгээр гарын авлага бэлтгэсэн.
Нийгэм

Сэтгэгдэл (0)

Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд Asu.mn хариуцлага хүлээхгүй.