| | USD/MNT 0₮

УИХ-ын Б.Дэлгэрсайханд зодуулсан хохирогч хагалгаанд оржээ

УИХ-ын Б.Дэлгэрсайхан БНХАУ-ын иргэнийг зүй бусаар зодож хохирогчийн биед хүнд гэмтэл учруулсан хэрэг 11 сарын 12-ний өдөр гарсан. Хэргийг өдгөө Чингэлтэй дүүргийн цагдаагийн нэгдүгээр хэлтэст мөрдөн шалгагдаж байна.

Эрхэм гишүүнд явж чадахгүй болтлоо зодуулсан БНХАУ-ын иргэн тухайн хэрэг гарснаас хойш сэтгэл зүйн дарамттай, өвдөг няцарсан, хэвтрийн байдалтай байсан. Сүүлд бидэнд ирсэн мэдээллээр, тухайн УИХ-ын гишүүн Б.Дэлгэрсайханд зодуулсан хохирогч өвдөгний үе нь идээлж явж чадахгүй болсон тул яаралтайгаар хагалгаанд орсон байна. Мөн УИХ-ын гишүүн Б.Дэлгэрсайхан бусдаар дамжуулж хохирогч БНХАУ-ын иргэний Монгол орчуулагчийг дарамталсан асуудал үүссэн байна.

Монгол Улсын Улсын их Хурлын гишүүнд үгийн зөрүүгүй зодуулж, хохирсон БНХАУ-ын иргэн Олимпийн гүүрний ажлыг гүйцэтгэж буй компанийн төслийн менежер ажилтай нэгэн аж.

УИХ-ын Б.Дэлгэрсайхан БНХАУ-ын иргэнийг зүй бусаар зодож хохирогчийн биед хүнд гэмтэл учруулсан хэрэг 11 сарын 12-ний өдөр гарсан. Хэргийг өдгөө Чингэлтэй дүүргийн цагдаагийн нэгдүгээр хэлтэст мөрдөн шалгагдаж байна.
Нийгэм

Сэтгэгдэл (9)

Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд Asu.mn хариуцлага хүлээхгүй.