| | USD/MNT 0₮

Авлигын хэргээр шүүхээр шийтгэгдсэн бол албан тушаалд томилохгүй, сонгуульд нэр дэвшүүлэхгүй

МАН-ын их хурал хоёр дахь өдрөө үргэлжилж байна.  Өнөөдрийн хурал УИХ-ын дарга Г.Занданшатарын илтгэл тавьсан бол үүний дараа МАН-ын дүрмийн нэмэлт өөрчлөлтийг хэлэлцэж баталжээ. 

Тодруулбал, авлига, албан тушаалын гэмт хэрэгт холбогдож, шүүхээр шийтгэгдсэн тохиолдолд тухайн хүнийг МАН-аас бүх шатны сонгуульд нэр дэвшүүлэхгүй. МАН-ын удирдах албан тушаалд томилохгүй гэж дүрмэндээ өөрчлөлт оруулсан байна. 

МАН-ын бүлгийн дарга Д.Тогтохсүрэн “Их хурлаар нийт арван асуудал хэлэлцэх байсны есөн асуудлыг хэлэлцэж дуусаад байна. Асуудлынхаа 90 хувийг гүйцэтгээд байна. Одоо намын бага хурлыг сонгох, хяналтын хороог сонгох асуудал үлдлээ. Нийт долоон тогтоолыг өчигдөр баталсан. Шинэ сэргэлтийн бодлоготой холбоотой хоёр тогтоол гаргасан. МАН-ын дүрэм шинэчлэгдсэн. Дүрэмд орсон хоёр чухал өөрчлөлтийг хэлье. Цахим асуудалтай холбоотой асуудал, хоёрдугаарт, авлига албан тушаалын гэмт хэрэгт холбогдсон гишүүдэд хариуцлага тооцох тухай хэлэлцлээ. Авлига, албан тушаалын гэмт хэрэгт холбогдсон бол намын гишүүнээс түдгэлзэнэ. Шүүхийн шийдвэрээр ял авсан бол намаас хасагдсанд тооцно. Төгсөлд нь их хурлаас уриалга гаргасан" гэлээ. 

Авлига, албан тушаалын хэргээр шүүхээр шийтгэгдсэн бол албан тушаалд томилохгүй, сонгуульд нэр дэвшүүлэхгүй байхаар дүрмэндээ өөрчлөлт оруулжээ.
Улс төр

Сэтгэгдэл (1)

Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд Asu.mn хариуцлага хүлээхгүй.