| | USD/MNT 0₮

БАРИМТ: НЭМГ-ын дарга Б.Бямбадорж хувийн эмнэлэгтээ Улсын тоног, төхөөрөмж ашиглаж байжээ

НЭМГ-ын дарга Б.Бямбадорж 2021 оны хоёрдугаар сарын 8-ны өдөр үүрэгт ажлаа хүлээн авснаар олон асуудал тус газарт үүссэн байдаг.

Б.Бямбадорж өмнө нь ЭМЯ-ны Төрийн нарийн бичгийн даргаар ажиллаад гурван сарын нүүрийн үзэж байхад Хотын даргаар Д.Сумъяабазар сонгогдон очсоноор НЭМГ-ын даргаар шууд томилогдож байсан түүхтэй. Дээрх хоёр хүнийг ураг садны холбоотой гэх албан бус мэдээлэл ч бий. Тиймдээ ч өдгөө Улсын өндөр өртөгтэй тоног төхөөрөмжийг өөрийн хувийн эмнэлэгтээ ашигласан, хууль бас томилгоо хийсэн, ажилчдаа үндэслэлгүйгээр халсаар байгаа. Мөн ЭМДС-аас тэрбумаар тоологдох мөнгө завшсан хэрэгтээ хариуцлага хүлээхгүй суусаар байгаа юм.

Тодруулбал, НЭМГ-т Улсын төсвөөр нэн шаардлагатай тоног төхөөрөмж болон ковидын шинжилгээ авч баталгаажуулдаг пос машиныг худалдан авч ашиглаж байсан. Гэтэл нэг өдөр тухайн шинжилгээ авч хариу гаргадаг пос машин НЭМГ-аас ор сураггүй алга болсон байв. Тухайн үедээ татвар төлөгчдийн мөнгөөр авсан тоног төхөөрөмж алга болсон хэрэг дарагдаад өнгөрсөн байдаг.

Харин саяхан НЭМГ-т Аудын шалгалт ирж өртөг өндөртэй тоног төхөөрөмж алга болсон асуудал нь илэрсэн. Ийнхүү Эрүүл мэндийн салбарт үйл ажиллагаагаа явуулж буй хувийн болон Улсын тодотголтой эмнэлгүүдэд гэнэтийн хяналт шалгалт хийжээ. Энэ аудитын шалгалтаар НЭМГ-ын дарга Б.Бямбадоржийн хувийн эмнэлэг болох Шинонмед эмнэлгээс тус улсын төсвөөр худалдан авсан хоёр тооны ковидын шинжилгээ авч, хариу шивдэг пос машин олджээ. Ийнхүү НЭМГ-ын дарга Б.Бямбадорж өөрийн эрх мэдэл, албан тушаалын байдлаа урвуулан ашиглаж, өөрийн эмнэлэгтээ Улсын төсвөөр авсан нэн шаардлагатай тоног төхөөрөмжийг ашиглаж байсан нь тогтоогджээ.

Гэтэл өдгөө НЭМГ-ын дарга Б.Бямбадорж хариуцлага хүлээх нь битгий хэл эл асуудлыг нуун далдалж ажилчидаа дарамталсаар сууна.

НЭМГ-ын дарга Б.Бямбадорж 2021 оны хоёрдугаар сарын 8-ны өдөр үүрэгт ажлаа хүлээн авснаар олон асуудал тус газарт үүссэн байдаг.
Нийгэм

Сэтгэгдэл (15)

Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд Asu.mn хариуцлага хүлээхгүй.