| | USD/MNT 0₮

Сү.Батболд:Би төрөөс төрсөн тэрбумтан биш, хууль зөрчсөн асуудал ч байхгүй

МАН-ын их хурлын үеэр УИХ-ын гишүүн Сү.Батболдоос сэтгүүлчид оффшор бүсэд байгаа хөрөнгийнх нь талаар асууж тодруулсан юм.

Тэрбээр "Энэ сэдвээр өнөөдөр ярих цаг нь биш байх гэж бодож байна. Гэхдээ асуусан учир товчхон хариулт өгье. Нэг зүйлийг хэлэхэд, би 30 жилийн өмнө Монголын хамгийн том компаниудын нэгийг анх үүсгэн байгуулсан бизнесмэн хүн. Нэг үгээр хэлбэл, төрд орохдоо өөрийгөө засчихаад өрхөө засаад бизнесээ хөгжүүлээд орсон улстөрч хүн. Төрөөс төрсөн тэрбумтан бишээ гэж монголчууд ярьдаг. Бизнесийн харилцааны зүйлийг компанийн зүйлийг хольж гаргаж байгаа нь нэг талаасаа зөрчилтэй буюу бизнесийн үйл ажиллагааг улстөртэй холбож байна. Улстөрч Батболдын хувьд ийм зүйл байхгүй.

Компанийн хувьд олон жилийн өмнө байсан зүйлийг тэнд гаргаж дурдсан байна. Гадаадад бүртгэлтэй компани гэсэн агуулгаар буюу томоохон үйл ажиллагаа явуулдаг ийм бүтэц зохион байгуулалтууд одоо ч явж байгаа шүү дээ. Энэ талаас нь гаргаж тавьсан зүйл байгаа. Ил тод зүйл учраас нууц зүйл биш. Хууль зөрчсөн ийм асуудал байхгүй" гэв. 

Нэг зүйлийг хэлэхэд, би 30 жилийн өмнө Монголын хамгийн том компаниудын нэгийг анх үүсгэн байгуулсан бизнесмэн хүн. Нэг үгээр хэлбэл, төрд орохдоо өөрийгөө засчихаад өрхөө засаад бизнесээ хөгжүүлээд орсон улстөрч хүн. Төрөөс төрсөн тэрбумтан бишээ гэж монголчууд ярьдаг. Бизнесийн харилцааны зүйлийг компанийн зүйлийг хольж гаргаж байгаа нь нэг талаасаа зөрчилтэй буюу бизнесийн үйл ажиллагааг улстөртэй холбож байна. Улстөрч Батболдын хувьд ийм зүйл байхгүй. Компанийн хувьд олон жилийн өмнө байсан зүйлийг тэнд гаргаж дурдсан байна. Гадаадад бүртгэлтэй компани гэсэн агуулгаар буюу томоохон үйл ажиллагаа явуулдаг ийм бүтэц зохион байгуулалтууд одоо ч явж байгаа шүү дээ. Энэ талаас нь гаргаж тавьсан зүйл байгаа. Ил тод зүйл учраас нууц зүйл биш. Хууль зөрчсөн ийм асуудал байхгүй гэв.
Улс төр

Сэтгэгдэл (3)

Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд Asu.mn хариуцлага хүлээхгүй.